Зөвлөгөө

Хүүхдээ илүү ухаалаг болгохыг хүсч байна уу? Таны хийх ёстой зүйл бол …

Хэдийгээр бүх эцэг эхчүүд хүүхдээ бага наснаас нь номтой танилцуулахын ач холбогдлыг мэддэг ч, харамсалтай нь хүн бүр үүнийг нэн тэргүүнд тавьдаггүй. Эдгээр өдрүүдэд утас, лаптоп гэх мэт төхөөрөмжийг ашиглаж буй бяцхан хүүхдүүдийг харах нь ховор үзэгдэл биш болсон. ‘Ухаалаг эцэг эх’-ийн нийтлэл дээр, орчин үеийн төхөөрөмжүүд гэр бүлийн хувьд үнэхээр ‘дижитал хөхний сүү’ болжээ гэж бичжээ.

Технологид буруу зүйл байхгүй ч (ТЭНЦВЭР гэдэг нь түлхүүр үг нь юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар) ном нь хүүхдийн хөгжилд зайлшгүй чухал гэдэг нь үнэн хэвээр байна. Жишээлбэл, Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академиас хүүхдийн эмч нарт зориулсан, эцэг эхчүүдийг хүүхдүүддээ уншиж өгөхийг уриалсан албан ёсны бодлого гаргажээ. Судалгаанаас харахад хүүхэд амьдралынхаа эхний гурван жилд тархины хурдацтай хөгжлийг мэдэрдэг байна.

Энэ шалтгааны улмаас, эцэг эхчүүд хүүхдээ төрөхөөс нь эхлэн чангаар уншиж өгөх үүргийг гүйцэтгэдэг. Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа Висконсины Их сургуулийн ‘Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн сургууль’-ийн хүүхдийн эмгэг судлалын туслах профессор, доктор Дипеш Навсариа: ‘Хэрэв бид амьдралынхаа эхний 1000 хоногийг зөв болгож чадвал хожим нь маш их бэрхшээлээс аварч, нөхөн сэргээх арга хэмжээ авах нь бага байх болно.’ гэж хэлжээ.

Бодлогыг бичсэн доктор Памела Хай эцэг эхчүүдийг хүүхдээ нялх балчраас нь эхлүүлэн ‘хамтдаа уншихыг гэр бүлийн өдөр тутмын хөгжилтэй ажил болгох хэрэгтэй’ гэж зөвлөж байна. Уншихаас гадна эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, дуулж байх ёстой. Ухаалаг утас бага, ном ихийг…

Нью Йоркийн Оранжбург хотын хүүхдийн эмч, доктор Аланна Левин: ‘Өнөөгийн дэлхийн бодит байдал бол бид зөөврийн дижитал медиатай өрсөлдөж байгаа явдал юм. Тиймээс бид үнэхээр эцэг эхчүүдийг ном гэх энгийн зүйлсийн үндэс суурийг баримтлах нь яагаад чухал болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.’ гэж хэлсэн юм. Эрт уншиж эхлэх нь олон давуу талыг авчирдаг.

Үүний зэрэгцээ, ‘ChildTeaching’-ийн нэгэн бүлэгт – унших нь эцэг эх, хүүхдийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, сурлагын өндөр амжилт, ярианы чадварыг сайжруулах, харилцааны чадварыг сайжруулах, төвлөрөл, сахилга батыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгодог гэдгийг бидэнд хэлдэг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button