Болсон Явдал

Орон гэргүй Филиппин охин бороотой байсан ч гэрийн даалгавраа хийсээр л … Бяцхан охины жинхэнэ түүх

Боловсрол нь чухал гэдгийг бид бүгд мэддэг. Хүүхдүүд үүнийг эрт ойлгож авах нь бид бүхэнд үнэхээр гайхалтай санагддаг бөгөөд, ялангуяа бүх зүйл тэдний хүссэнээр болдоггүй цагт бидэнд илүү их найдвар өгдөг гэдэгт санал нийлэх байх.

Тухайлбал, Филиппинээс ирсэн энэ залуу охин гэрийн даалгавраа хийж байгааг харуулсан видео бичлэг нь саяхан цахим ертөнцөд цацагдсаны дараагаар, тэрээр цахим ертөнцөд маш их хайр, хүндлэлийг олж авсан юм. Яагаад вэ гэж асууж сууна уу? Тэр орон гэргүй бөгөөд бороотойд гадаа хичээллэж байжээ. Тэр орон гэргүй боловч, бороо орсон ч хичээлээ хийсээр л байв.

Роландо Виллануева: DailyMail-ийн мэдээлснээр 8 настай Лоренсали Элейн Долфо нь 40 настай ээж Эллен, 4 настай эмэгтэй дүү Александра нарын хамт амьдардаг болохыг бид мэдсэн бөгөөд, тэдний аав Жерри өвчтэй болсны дараа тэд орон гэргүй болжээ. Бичлэгт залуу Элейн өглөөний 7 цагийн орчимд ‘Филиппиний Манила хотын орон сууцны хорооллын гадаа’ сургуулийнхаа хичээлийг хийж, ‘их хур тунадас, салхитай үед’ өөрийгөө болон номоо хувцасаар нөмөрсөн байв. Энэ нь зүрх шимшрэм төдийгүй урам зориг хайрлам юм!

Роландо Виллануева: Тухайн агшныг баримтжуулж, онлайнаар хуваалцсан Нетизен Роландо Виллануева, цаг гарган Элейн болон түүний гэр бүлийнхэнтэй ярилцжээ. Охин зөвхөн сайн дүн авахыг зорьсон төдийгүй ангидаа тэргүүлэх зорилготой байгаагаа хэлэв. Шалтгаан нь юу вэ гэж үү? Тэрээр хэзээ нэгэн цагт гэр бүлдээ туслахыг хүсдэг гэнэ. Элейн хэлэхдээ:

‘Би гэрийн даалгавраа хийж, сургуульдаа сайн суралцмаар байна. Дараа нь би сайн ажилтай болж, өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж чадна. Багшийн ажлыг дуусгах хэрэгтэй байна.’ гэжээ. Роландо цааш нь тэдний эцэг болох Жерри нь гурван дугуйт дугуй жолоодож амьдарлаа залгуулдаг байсан ч, өвчтэй болсон гэдгийг хуваалцав. Энэ нь тэднийг түрээсэлсэн гэрээсээ хөөгдөхөд хүргэсэн байна.

Роландо Виллануева: Роландо хэлэхдээ: ‘Энэ бол миний хүүхдүүддээ хичээлдээ нухацтай хандах нь хичнээн чухал болохыг сануулж байхын тулд үзүүлэх зүйл байх болно. Бүгд өөрсдийгөө сайн боловсрол эзэмшсэндээ хичнээн азтайгаа болохоо санаж явах хэрэгтэй. Бяцхан Элейн амьдралд амжилтанд хүрэх болно. Би итгэлтэй байна. Тэр маш шийдэмгий бөгөөд маш сэргэлэн цовоо нэгэн. Тэр байшингаа алдсан бөгөөд тохь тухгүй газар байсан ч гэрийн даалгавраа хийхийг нэн тэргүүнд зорилгоо болгосон. Энэ нь маш их урам зориг өгж байна’ гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button