Болсон Явдал

Ахмад дайчин 96 насандаа их сургуулиа төгсөх мөрөөдлөө амжилттай биелүүлжээ

96 настай өвгөн анх сургуульд сурснаасаа хойш хэдэн арван жилийн дараа эцэст нь их сургуулиа төгсөв. Хуучин сургаалийн хэлснээр, хэзээ ч хийхгүй байснаас хоцорч хийсэн нь дээр! Дэлхийн 2-р дайны ахмад дайчин Роберт Баргер нь дайнаас буцаж ирээд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд алба хаасны дараагаар Толедогийн Их Сургуульд суралцаж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр эцэст нь эхнэр болон хүүхдүүдээ тэжээхийн тулд ажилд орон, сургуулиасаа гарсан байна.

Роберт Баргер нь дээд боловсрол эзэмшихийг эртнээс хүсдэг байжээ. Гэсэн хэдий ч 2013 онд тэрээр Толедогийн Их сургуулийн цэрэг, ахмад дайчдын асуудал эрхэлсэн захирал Тэнгисийн цэргийн нөөцийн дэслэгч Хараз Н.Ганбаритэй уулзжээ. Баргер түүнийг тааламжтай гэнэтийн бэлэг хүлээж байгааг мэдээгүй байна.

Ганбари дайны ахмад дайчдын тэмдэглэлтэй танилцаж үзэхэд Баргер нь дэд мэргэжлээр төгсөгчдөд тавигдах шаардлагыг хангасан болохыг олж мэджээ. Их сургуулийн коллежийн захирал, доктор Барбара Копп Миллер нь Баргерийг төгсөхөөс өмнө: ‘Бид ‘Агуу үе’ -ийн гишүүнд хүндэтгэл үзүүлж байгаадаа бахархаж байна. Бобыг сургуулийн дипломоо хүртэж, эх орондоо үйлчилсэн ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэх нь мартагдашгүй мөч байх болно’ гэжээ. Тэрээр сургуулиа орхиж, ажил хийж, гэр бүлээ тэжээх шаардлагатай болсон тул, Баргер өөрийгөө диплом авах боломжоо алдсан гэж бодож байжээ.

Эцэст нь Баргерын тэсэн ядан хүлээж байсан өдөр 2018 оны 5-р сарын 5-нд болсон юм. Дайны ахмад дайчин тэтгэврийнхээ хамт олон болох 100 хүнийг төгсөлтийн баяр ёслолоо үзүүлхээр урьж, олон арван жилийн дараа ирсэн амжилтаа тэмдэглэх үдэшлэгт хийжээ. Энэ үйл явц нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсныг хэлэх нь өрөөсгөл ойлголт болно.

Баргерын хэлснээр дипломоо хүртэх нь түүний амьдралын үлдсэн жилүүдэд үргэлж бахархах зүйл юм, ялангуяа тэр олон жилийн өмнөөс энэхүү мөрөөдөл дээрээ ажиллаж эхэлсэн тул их бахархаж байжээ. Дөрвөн ач, таван ачинцар, дөрвөн жичтэй болсныхоо дараа эрдмийн дипломоо хүртсэнээр дайны ахмад дайчин баяр баясгалан, бахархал туяарах бүх шалтгаантай гэдэгт эргэлзэхгүй байна.

96 настайдаа Баргер нь Толедогийн их сургуулийн хамгийн ахмад төгсөгч болжээ. Тэрээр: ‘Би хэзээ ч ийм зэрэг цол авч чадахгүй гэж бодож байсан. Миний ач хүү их сургуулиа төгссөн бөгөөд, тэр надаар нэг дээгүүр гэж хэлэж чадахгүй боллоо. Би ч гэсэн эрдмийн зэрэгтэй боллоо – надад хэсэг хугацаа л хэрэгтэй байлаа!’

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button