Болсон Явдал

А.й.мшигтай нүүр будалттай сүйт бүсгүй ба сүйт залууд тохиолдсон гайхамшиг

Ихэнх эмэгтэйчүүд зөвхөн том өдөртөө зориулан гоёмсог харагдахын тулд их хэмжээний мөнгө зарцуулан мөрөөдлийн, үлгэр домог шиг хуримын ёслол тэмдэглэхийг хүсдэг. Тэд яагаад үүнийг хүсэхгүй гэж? Гэрлэлт нь том амлалт байх ёстой бөгөөд, энэ дурсамжийг тэд насан туршдаа хадгалж үлдэх ёстой шүү дээ. Гэвч Тайландын сүйт бүсгүй Дарика Клинклухл нь хуримынхаа үеэр өөрийнхөө хүлээлтийг хангаж чадаагүй тул тэр үнэхээр сэтгэл дундуур байжээ.

Дарика Клинклухаб нь нэлээд хол байрладаг ердийн гоо сайхны дэлгүүр орохоос илүү тохиромжтой гэж бодоод саяхан нээгдсэн сүйт бүсгүйн дэлгүүрийн санал болгож буй хуримын багцыг сонгов. Том өдрийнхөө үеэр сүйт бүсгүй үд дунд болж байхад дэлгүүрт очсон бөгөөд, тэд түүний будалт дээр ажиллаж эхлэхээс өмнө түүнийг гурван цаг хүлээлгэсэн байна. Бүх зүйл буруугаар эргэсэн ба түүний нүүр будалтын үр дүн нь аймшигтай байжээ. Хуримыг 16.00 цагт хийхээр төлөвлөж байсан тул бүх будалтыг дахин хийхэд оройтсон байв.

Үр дүнд нь сэтгэл дундуур байсан ч, аз жаргалгүй сүйт бүсгүй хуримын ёслолоо хийжээ. Дараа нь тэрээр нүүр будалтын гоо сайханчийг хэрхэн сонгох ёстойг бусадад анхааруулж фейсбүүкд ханджээ. Дарика болон түүний сүйт залуу хуримынхаа өдрөө хамгийн муу нүүр будалттай байжээ. Зургыг нь харахад ч хэцүү юм…

Суурь нь тэдний арьсны өнгөнд тохирохгүй байгаа нь илт байна. Хосуудын нүүр будалтад гурван цаг гаруй зарцуулсан гэж бидэнд мэдээлсэн.

Дахин будалт хийх боломжтой байсан боловч хугацаа үлдээгүй байна. Хосууд ямар ч байсан аймшигтай харагдаж, хуримаа үргэлжлүүлэв. Хуримын хосууд сайхан харагдах ёстой, ялангуяа сүйт бүсгүй том өдрийнхөө турш гайхалтай харагдаж байх ёстой тул энэ нь эмгэнэлт явдал байсан. Түүний фэйсбүүк дэх бичлэг цахим ертөнцөд тархаж, Бангкокт байрладаг мэргэжлийн гэрэл зурагчин Пак Еун Янгт хүрсэн байна. Түүний сүйт бүсгүйн үзэмжийг харсан Еун Янг Дарикатай холбоо барихаар шийдэж, өөрийн багтайгаа цуг түүний хуримд шинэчлэлт хийхэд бэлэн байгаагаа хэлэв. Энэ нь Дарикаг гоёмсог хувцас, үсчин, нүүр будалт, мэргэжлийн гэрэл зурагчин зэргээр хуримынхаа өдрийг бүрэн бүтээх боломжийг олгоно гэсэн үг юм.

Дарика энэ саналыг мэдээд баяртай байсан ч, Бангкокоос дэндүү хол байсан тул эхэндээ татгалзсан байна. Гэсэн хэдий ч Пак Еунийн багийнхан ямар ч байсан Чай Нат болох түүний оршин суух газарт гарч очход, тэрээр амьдралынхаа гэнэтийн бэлгийг хүлээж авжээ. Дарика эцэст нь зураг авалтаа дахин хийж авсан – харин энэ удаа үр дүн нь төгс төгөлдөр байсан! Сайхан сэтгэлтэй гэрэл зурагчин Еун Янг болон түүний багийнхан, Дарика болон түүний нөхөрт зохих ёсоор нь зураг авалтыг хийж өгөхөөр шийджээ.

Энэ том ялгааг хар л даа! Сүйт бүсгүй үнэхээр гоёмсог харагдаж байна. Тэд мөн зураг авалтынхаа үеэр байгалийн үзэсгэлэнтэй зураг авалт хийсэн.

Еун Янг нь үзэсгэлэнтэй Дарикаг харуулахдаа гайхалтай ажил хийсэн.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button