Болсон Явдал

20 жилийн өмнөх амлалтандаа хүрч анхны хайрттайгаа гэрлэсэн хайр татам хосууд

Хосуудыг цэцэрлэгт байхад, хүү хэзээ нэгэн цагт түүнтэй гэрлэнэ гэдгээ ангидаа заралжээ. Хорин жилийн дараа тэрээр түүнийг нөгөө анги руу дагуулж очин өвдөг сөгдөөд, үүрд хажууд нь байхаа амлав. Мэтт Гродский нь эхнэр болох Лаура Шеелтэй анх цэцэрлэгт танилцсан байна. Хосууд үргэлж хамтдаа тоглож, тоглоомын талбарт бие биенээ хөөж, унтлагийн цагаараа дүрсгүйтэн сэрүүн байдаг байжээ.

Мэтт өөрсдийн түүхээ Инстаграм дахь бичлэгээрээ ‘Бидний уулзсан арга зам’ гэсэн гарчигтай хуваалцав. Тэрээр өөрийн хамгийн сайхан дурсамжуудын нэг болох, гурван настай байхдаа хэзээ нэгэн цагт Лауратай гэрлэх болно гэж бүх ангийнхаа өмнө зогсож байгаад хэлсэнээ интернэтэд дэлгэжээ. Тэрээр, ‘Би багадаа Лаураг их сонирхож байсан, одоо хүртэл тэр нь үргэлжилж байгаа.’ гэж хуваалцсан юм.

Лаура багадаа Мэттийг их дүрсгүй, өхөөрдөм жаал байсан гэнэ. Энэ хооронд Мэтт үргэлж түүнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг байснаа дурсав.

‘Араатны Хаан Арслан бол тэр үеийн бүх хүүхдүүдийн дуртай зүйл байсан болохоор бид ихэнх цагаа тоглоомын талбай дээр хүүхэлдэйн киноны дүрүүд болон тоголдог байж билээ. Би цэцэрлэгтээ Синко Де Майогийн баярын үеэр түүнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээж Пината задлах гэж оролдож байснаа санаж байна. Аз болоход би үүнийг хийж чадсан бөгөөд энэ нь түүний анхаарлыг татсан гэж би бодож байна.’

Харамсалтай нь хоёул бага сургуульд орохдоо өөр өөр сургуульд орсон ба үүгээр тэдний харилцаа холбоо алдагджээ. Тэд ахлах сургуулийн 1-р курст сурч байхдаа, найзуудынхаа шугамаар дахин учирчээ. Лаура эхлээд түүнтэй хамт болзхоос эргэлзэж байгаагаа илчилсэн боловч тэрээр тууштай түүнийг эргүүлж байв. Тэд эцэст нь хосууд болжээ.

Тэд мөн өөр муж улсад коллежид сурч байсан. Гэхдээ тэд энэ бүхнийг хамтдаа туулж чадсан.

Эцэст нь Мэтт бага насны амлалтаа биелүүлэхээр шийдэв. Мэтт өвдөглөн суугаад түүнийг эхнэрээ болгохыг хүсч, хуруунд нь бөгж зүүлээ. Тэд сүйгээ коллежийнхоо бага курсын төгсгөлд тавьсан байна. Лаура тэднийг ердийн зугаалгын өдөр хийж байгаа гэж бодож байсан ч, түүнийг хуучин цэцэрлэг дээр нь авчирсан юм. Мэтт энэ үйл явдлыг: ‘Цэцэрлэг хүрэх зам дээр явж байхад тэр надаас яагаад түгшсэн байгааг асуусан.

Би бөгжөө байгаа эсэхийг шалган, байнга гээгүй байхвий хэмээн халаасаа шалгасаар байсан нь тэр л дээ. Ах маань зураг даран утсаа барьсаар орж ирэхэд би нэг өвдөг дээрээ унав. Лаура их цочирдсон. Би түүнээс надтай гэрлэхийг хүсч байгааг асуухад, тэр зөвшөөрсөн юм’ гэж бидэнтэй хуваалцсан.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button