x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

Өдөр бүр тэргэнцрээ ашиглан хүүгээ сургуульд нь хүргэж өгдөг халамжтай аавын түүх

Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд илүү ихийг хийдэг эцгүүдийг харах нь үргэлж сэтгэлд хоногшдог. Та Райан Аребуабог санаж байна уу? Тэр бол Филиппиний ганц бие аав бөгөөд, тэрээр нутгийн Jollibee дэлгүүрт охидтойгоо хамт олны нүдэнд туссаны дараа олон нийтийн сүлжээнд алдартай болоод байгаа юм. Хөөрхий аав нь санхүүгийн хязгаарлалтын улмаас өөртөө хоол захиалаагүй тул охидоо хоолоо идэж байхыг нь ажиглаж байсан юм.

Филиппинээс ирсэн өөр нэгэн эр, саяхан түүний болон хүүгийнх нь зургуудыг интернэтээр Front Row фэйсбүүк хуудсаар дамжуулан хуваалцсаны дараа олны анхаарлыг татаад байгаа байна. Мэдээлэлийн дагуу Татай Алехандро нь 7 настай хүү Жуниороо өдөр бүр сургуульд нь хүргэж өгдөг гэнэ. Хүү одоогоор 2-р ангид сурдаг бөгөөд Пасигийн бага сургуульд сурдаг байна. Хамгийн гол нь юу вэ гэвэл Татай Алехандро нь тэргэнцэр дээр явдаг аж.

‘Definitely Filipino’ сайт дээр нийтэлж бичсэн бичлэгээс бид Алехандро нь хүүгээ ‘бороо орсон ч бай, халуун өдөр байсан ч бай’ сургуульд нь хүргэж өгдөг болохыг олж мэдсэн юм. Мэдээжийн хэрэг, энэ нь амар ажил биш.

Аав нь ‘гараараа тэргэнцэрээ өнхрүүлэх’ ёстой тул хүүгээ авч явах нь их хөл хөдөлгөөнтэй замаар явж байхад хэцүү байна. Аавын үүнийг хоёр шалтгааны улмаас хийдэг гэсэн ба тэдгээр нь хүүгийнхээ аюулгүй байдлыг хангах, үнийн зардлаа хэмнэх гэнэ.

Алехандро нь тавхан настай байхдаа полиомиелит өвчнөөр өвчилж байсан бөгөөд хожим нь өөрийгөө хайр олж гэрэлсэнд азтай гэж үздэг байна. Биеийн хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн тэрээр эцгийн үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа нь тодорхой харагдаж байна.

Бид энэ хүнд хүндэтгэлээс өөр зүйл байхгүй нь гарцаагүй. Тэр хүүдээ ямар их хайртай нь гайхалтай юм. Жуниор сайн хүү болж өсч, хэзээ нэгэн цагт гэр бүлдээ туслах болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button