Болсон Явдал

Залуу эр дөнгөж төрсөн дүүтэйгээ уулзахдаа ‘Анхны сэтгэгдэл чухал байдаг’ хэмээн костюм, зангиа өмсөн иржээ

Оливиа Кесслер саяхан Картер хэмээх хөөрхөн няраа үрээ төрүүлжээ. Нялх хүүхдийн шинэ авга ах Грант энэ мэдээг сонсоод дөнгөж төрсөн зээ дүүтэйгээ уулзахдаа баяртай байв. Тэрээр тэр даруйдаа дүүгээ харахаар Огайо мужийн Колумбус дахь эмнэлэг рүү яаран очсон ба очихоосоо өмнө баяр ёслолын үеэр зохистой хувцаслахаа мартаагүй байна. Юу вэ гэвэл, 18 настай авга ах нь зээ дүүдээ зориулж костюм, зангиа зүүхээр шийджээ.

Түүний шалтгаан нь юу вэ гэж үү? Тэр анхны сэтгэгдэлээ сайнаар төрүүлэхийг хүссэн. Грантийн 16 настай дүү Ирис нь эмнэлэгт хүлээж байсан түүний зургийг даржээ. Дараа нь тэр твиттер дээрээ тавиад: ‘Миний эгч хүүхэдтэй болох гэж байна. Ах маань ‘анхны сэтгэгдэл хамаатай’ гээд костюмтай эмнэлэгт ирсэн.’ гэж бичжээ.

Гэр бүлийнхнийг гайхшруулсан зүйл нь бол энэ зураг нь олон мянган ретвит хүлээн авсан юм. Бараг нэг шөнийн дотор Грант Кесслер хамгийн сүүлийн үеийн сенсааци болов. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Твиттер хэрэглэгчдэд Грантын сайхан дохио зангаа хүржээ. Чухамдаа олон хүн түүнийг ‘Оны нагац ах’ хэмээн цоллосон нь түүний зүй ёсоор хүртэх ёстой цол юм.

Грант түүний шинэ алдар нэрийг хэрхэн хүлээж авсан бэ? Тэр бүх талаараа дажгүй байхыг хичээдэг. ‘Гэхдээ би түүнийг дотроо гайхаж байгааг хэлж чадна’ гэж Ирис хэлэв. ‘Энэ үнэхээр хөөрхөн.’ гэжээ. Үүний зэрэгцээ, Грантын ээж Карен Кесслер BuzzFeed-д өгсөн ярилцлагадаа Грант ‘анхныхаа зээ дүүтэй болоход маш их баярлаж, бахархаж, хамгаалж байсан’ гэжээ.

‘Түүний гоёж, хувцас өмссөн нь дүүгээ мэндэлсэнд нь хүндэтгэл үзүүлж, эрхэмлэсэн арга байсан юм’ гэж Карен нэмж хэлэв. Картерын хувьд тэр энэ үйл явдлыг санахад дэндүү залуу байж магадгүй ч аз болоход дажгүй авга ахтайгаа анхны уулзалтынхаа зургийг авсан байна.

Ирээдүйд тэр сэтгэл хөдөлгөм түүхийн талаар бүх зүйлийг сонсох нь дамжиггүй. Одоо бид Грантыг Элений шоу эсвэл бусад зүйл дээр хархыг хүсэж байна. Энэ эрхэм илүү их хайрыг хүртэх ёстой! Та энэ өхөөрдөм зан үйлийн талаар юу гэж бодож байна вэ?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button