Их Британийн хамгийн өнөр өтгөн гэр бүл 22 хүүхэдтэй бөгөөд тэдний амьдрал яг угтаа хэрхэн өрнөдөг талаар бодит үнэнийг үзүүлжээ. Үнэхээр итгэмээргүй юм
22 хүүхдийн ээж Сью Рэдфорд өдөр бүр хичнээн их угаалга болон индүүдлэг хийх ёстойгоо харуулжээ. Тэрээр угаалгын өрөөндөө хэр их хувцас овоорсон байгааг харуулав. Угаалга хийхийг үзэн яддаг уу? Британийн хамгийн том гэр бүлийн хийх угаалгийг та хардаа! Одоо энэ бол маш их угаалга хийнэ гэсэн үг юм!
Олон жилийн турш 22 хүүхдийнхээ хувцсыг угааж байгаа Сью болон Ноэль Рэдфорд нарт ямар байдаг талаар төсөөлж ч чадахгүй нь. Энэ долоо хоногт Инстаграм дээр Их Британийн хамгийн өнөр өтгөн гэр бүлийн эцэг эхчүүд бүх зүйлийг шийдэх нь хичнээн хүнд хэцүү болохыг харуулжээ. Ланксын Морекамбаас ирсэн Сью, хувингаар дүүрэн зүйлс угааж, хатаах шаардлагатай хувцаснуудын зургийг инстаграмдаа тавьжээ.
Өмнө нь 46 настай Сью, угаалгын машин нь 18кгын багтаамжтай болохыг харуулж олон хүнийг алмайруулаад байсан. Тэднийд бас хоёр хувцас хатаагч байдаг бөгөөд энэ нь процессыг бага зэрэг хурдасгахад тусалдаг гэжээ. Аргагүй бизээ, 22 хүүхдийн хувцас тохож хатаана гэвэлл гэр нь бүхэлдээ чийг даах нь дамжиггүй. Гэрийн ажил дуусахад, Рэдфордын эцэг эхчүүдэд хийх илүү их даалгавар бас байдаг байна. Тэдний долоо хоног тутмын хоолны цуглуулалт нь л асар их хүчин чармайлт шаарддаг бөгөөд долоо хоногт 400 паунд стерлинг буюу ₮1,500,000 төгрөг хүнсэндээ зарцуулдаг ажээ.
Сью: ‘Бид өдөрт 16 савтай сүү, хоёроос гурван талх хэрэглэдэг.’ гэж нэгэн нэвтрүүлэгт орохдоо хэлжээ. Сью Рэдфорд 382,000 дагагчиддаа түүний амьдралын тухай, хэрхэн өрнөдөш тухай ойлголтыг өгөхөөр шийджээ.
Тэрээр нэмж хэлэхдээ: ‘Хэрэв бид хоолонд зориулж хиам идэж байсан бол 48-56 хиам авах хэрэгтэй. Бид дундаж гэр бүлд шаардагдах хэмжээнээс ихийг авах ёстой. Бид долоо хоногт 350-400 паунд стерлингийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг гэдгээ би хэлмээр байна. Энэ бол зүгээр л асар их ба хэзээ ч дуусашгүй ажил юм.’ гэжээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд үндэсний янз бүрийн хөл хоригтой үед гэр бүлийн хүнсний төлбөр ‘аль хэдийн сар луу нисэх шиг л ихэссэн’ байна. Одоогийн байдлаар Рэдфордын хүүхдүүдийн 18 нь эцэг эх Ноэль болон Сью нартай хамт амьдарч байгаа байна.
Гэрт амьдардаг хүүхдүүд нь 23 настай Жак; Даниел, 21 настай; Лук, 20 настай; Милли, 19 настай; Кэти, 18 настай; Жеймс, 17 настай; Элли, 15 настай; Эйми, 14 настай; Жош, 13 настай; Макс, 11 настай; Тили, 10 настай; Оскар, есөн настай; Каспер, найман настай; Хэлли, таван настай; Фиби, дөрөв; Арчи, гурав, Бони, хоёр; мөн нярай Хэйди нар юм.
31 настай Крис, 27 настай Софи нар өөрсдийнхөө гэр бүлийг бий болгохоор үүрээ орхин ниссэн байна. 25 настай Хлое тэдний үгийг даган дөнгөж энэ сард найз залуу Жейк Уоллэстэй нэг гэрт оржээ. Маш олон хүүхэд, маш их ажил, асар их үүрэг хариуцлага. Энэ бүхнийг яаж зохицуулдгийг гайхаад ч барахгүй юм байна. Ямар ч байсан өнөр өтгөн гэр бүлтэй болоход нь хажууд нь өмөг, түшиг болдог эр нөхөр нь сайн хүн байдаг нь ойлгомжтой. Айл бүр амар амгалан, аз жаргалтай, элэг бүтэн байх болтугай.