Болсон Явдал

81 настай хөгшин анхны хайртайгаа 64 жилийн дараа хуримаа хийж гэр бүл болжээ

Бид залуу байхдаа юу хүсэж байгаагаа сайн мэддэггүй. Ханьлах хүнээ сонгоходоо эргэлзээтэй байдаг. Тэгсэн ч амьдрал үргэлжилсээр л … гэхдээ бидний зүрх сэтгэлийн буланд хаа нэгтээ, хүмүүсийн анхны хайр хальт орж ирдэг. Жойс Кеворкиан, Жим Боуман нарын энэ сайхан хайрын түүхийг хамтдаа уншицгаая.

Жойс амьдралынхаа гялалзсан гэрэл гэгээг алдсан байсан бөгөөд Жим ч ганцаардаж байв. Гэвч 64 жилийн дараа ахлах сургуулийн төгсөгчид дахин уулзах хувь тавилантай байжээ. Хайрлахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг нотолж чаджээ. Жойс 1953 онд сургуулиа төгсөж, Харритайгаа гэрлэж, гурван хөөрхөн хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдралаа зохиов. Гэвч тавь гаруй жил ханилан амьдарсны эцэст харамсалтай нь тэрээр нөхрөөсөө салжээ. Энэ бол тэдний хамтдаа үдэшлэгт явж байсан зураг.

Жим 1958 онд коллежид танилцаж байсан Жейнтэй гэрлэж, сайхан гэр бүл болжээ. Түүний эхнэр нь өнгөрсөн жил альцгеймерээс болж цус харваж, таалал төгссөн юм. Жим ч ганцаардаж байжээ. 64 жилийн дараа тэд хувь төөргөөр дахин уулзаж, дахин гэрлэхээр болжээ.

Жойс, Жим нар 1950-иад онд дунд сургуульд сурч байхдаа үерхэж байсан бөгөөд төгсөлтийн баярт хамтдаа очиж байжээ. ‘Бид сургуулийн нэг нөхөрлөлийн бүлэгт байсан, хамт бүжиглэх дуртай байсан. Жим намайг үдэшлэгт хамт явъя гэж хүртэл гуйсан. Бидэнд гайхалтай сайхан үеүд байсан’ гэж Жойс хэлэв. Гэвч дараа нь тэд сургуулиа төгсөөд өөр өөрийн замаар явж өөр өөр хүмүүстэй гэр бүл болцгоосон.

Үүний дараа өдөр бүр дор хаяж нэг цагийн турш тэд утсаар ярьдаг байв. Нэг өдөр Жим зоригтойгоор түүнээс уулзах уу? гэж асуужээ. Жим таван цагийн аялал хийснээр ахлах сургуулийнхаа хайртай бүсгүйтэй уулзав. Эцэст нь тэд уулзахдаа эртний харилцаа холбоо, бие биенээ гэсэн сэтгэл, хайраа гээгээгүй хэвээр байгааг мэдэрч дараа нь Жим түүнийг болзоонд дагуулж явжээ.

‘Энэ яг л анхных шигээ байсан. Бидний дунд оч ассан. Үнэхээр сайхан цаг байсан’ гэж Жойс хэлэв. Ингээд тэд анхны хайртайгаа гэрлэж аз жаргалтай амьдарч байна. Хайр хаашаа ч алга болдоггүй гэдэг магадгүй үнэн үг юм шиг …

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button