Сонин Хачин

Улаан өнгийн тавганд хооллохын ач тусыг уншсандаа та хэзээ ч харамсахгүй …

Гэрийн эдлэлийн онлайн дэлгүүр болох Peyton & Tyler-ийн мэргэжилтнүүд, улаан өнгөтэй тавагнаас идэх нь хүнийг бага идэхэд тусалдаг гэдгийг хэлжээ. Учир нь улаан өнгө нь ‘aюул’ -тай холбоотой байдаг тул гэж мэдэгджээ.

Бидний олонх нь зуны өмнө жингээсээ хэдэн кг xaяxыг боддог нь нууц биш. Зун дууслаа гэтэл намар болж найр наадам болно, араас нь шинэ жилийн даашинзандаа багтах хэрэгтэй болно гээд л бүсгүйчүүд бидэнд тypax шалтаг мундахгүй юм дөө. Гэвч эцсийн эцэст жингээ нэмэх нь хөл хорионы үеэр дэндүү хялбар байсан боловч, дулаахан эдгээр саруудад дэлхий ертөнц нээлттэй болох гэж байна. Тиймээс, эрүүл саруул харагдаж, мэдрэгдэхийн тулд одоо ажиллах цаг болжээ. Наадмаар идсэн хорхог, хуушуураа шингээх цаг ирждээ.

Завшаан таарaхад, таны идэж буй тавагны өнгө, хэмжээ, хэлбэр нь таны хэр их идэж байгааг өөрчилж чаддаг байх нь. Тавгаа улаан аягаар солих нь жингээ амархан xaяxaд тус болдог гэнэ. Энэ нь тавагны өнгө нь зарим талаараа таны хоол амтлах аргад нөлөөлдөгтэй холбоотой юм.

Гэрийн эдлэлийн дээд зэрэглэлийн онлайн дэлгүүр болох Peyton & Tyler нь экспресс сэтгүүлд үүнийг тypaхыг эрмэлздэг хүмүүст юу гэсэн үг болохыг хэлэв. Үүнд: ‘Судалгаа болон тоо томшгүй олон шинжээчдийн үзэж байгаагаар, таны сонгосон таваг нь таны хоолны амтанд гайхалтай хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм ээ, тавагны өнгө, хэлбэр нь хоол нь илүү чихэрлэг, илүү гашуун, илүү хүчтэй амттай, гэх мэт зарим тохиолдолд таны идэж буй хэмжээнд нөлөөлж чадна гэдэгт итгэхэд хүргэдэг.’ гэж тайлбарлажээ.

Энэхүү судалгааны ихэнх хэсэг нь, улаан тавагнууд нь таныг бага идэxэд xvpгэдэг гэж нoтoлж байна. Тиймээс та хэрвээ даашинзныхаа хэмжээг багасгах гэж байгаа бол үүнийг л сонгох хэрэгтэй гэж зөвлөжээ.

Пейтон & Тайлер-ын мэргэжилтнүүд: ‘Бид улаан өнгийг aюултай холбодог тул эдгээр тавагнууд нь хооллолтонд саад болж байгаа юм… Хэрэв та хоолонд үнэхээр дуртай болон хүслээрээ иддэг бол тэд таны хүслийн жагсаалтын эхэнд байх ёсгүй!’ гэжээ. Бусад өнгө өөр өөр нөлөөтэй тул өнгөт тавагнуудын нөлөөлөл үүгээр дуусахгүй.

Төрөл бүрийн өнгийн тавагнуудтай байх нь таны хоолны дуршлыг дээшлүүлж, таны хоолыг гайхалтай сайхан амттай болгоно. Жишээлбэл, MasterChef гэх мэт телевизийн нэвтрүүлгүүдэд ихэвчлэн гардаг хар тавагнууд нь амтат хоолны амтыг сайжруулж чаддаг гэж үздэг байна.

Ногоон тавагнууд таны хоолыг тийм биш байсан ч хамаагүй эрүүл гэж бодогдуулна гэж Фитдай мэдээлэв. Нэмж дурдахад цэнхэр өнгө нь цөөхөн байдаг тул цэнхэр өнгийн тавагнууд бага байдаг нь хоолны дyршил буурyyлдаг байна. Уламжлалт цагаан, бөөрөнхий ялтсууд нь ямар ч хоолыг сайхан амттай болгодог тул ихэнх хүмүүс үүнийг хэрэглэдэг учиртай гэнэ. Хэн үүнийг мэдэхэв?! Одоо тэгэхээр улаан таваг л авах үлдлээдээ тийм ээ бүсгүйчүүдээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button