Их сургуулиасаа өөрйнихөө ‘төөрөлдсөн ихэр’-ийг олсон хачирхалтай явдал. Тэд ердөө нэгхэн өдрийн зөрүүтэй төржээ
ТикТокийн нэгэн хэрэглэгч түүний болон түүний найзын цoчирдом зургуудыг хуваалцав. Тэд хоорондоо маш төстэй төрхтэй бөгөөд хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн байна. Тэд өөрсдийгөө олон жилийн өмнө төөрсөн ихрүүд гэж хошигноцгоожээ. Гэхдээ үнэхээр адилхан юм.
Нэгэн оюутан их сургуульдаа түүнтэй яг адилхан дүр төрхтэй охинтой танилцахад тэд гайхаж хоцорсон бөгөөд, тэд зөвхөн нэг өдрийн зайтай төрсөн байв. 5 сая гаруй үзэлттэй энэхүү бичлэгийг TikTok-ийн хэрэглэгч Эми Харриет, өөрийнхөө тухай ‘худлаа сонсогдож байгаа ч 100% үнэн’ гэсэн гарчигтайгаар энэхүү бичлэгээ цхаим орчинд байрлуулжээ.
Тэрээр тайлбарлан: ‘Би удаан хугацааны туршид алдсан ихэртэйгээ их сургуульд танилцсан гэж бодож байна. Тэр бас миний дотуур байрны хамтрагч.’ гэжээ. Эми Грей, Грейстэй хамт хийсэн монтаж бичлэгүүдийг үзүүлсэн бөгөөд, ижил төстэй байдал нь үнэхээр эвгүй юм. Өнгө, байгаа байдал, цайвар цэнхэр нүднээс нь хүртэл маш төстэй харагдаж байгаа нь илт.
Гайхширсан сонсогдож байгаа тэрээр: ‘Бид яагаад адилхан харагдаж байна вэ ?!’ гэж хэлжээ. Уг бичлэг нь 1.5 сая гаруй ‘лайк’ авсан бөгөөд, олон мянган хүмүүс сэтгэгдэл үлдээсэн нь хачирхалтай биш юм. Олон хүмүүс Эми, Грейс нар үнэхээр холбоотой байж магадгүй гэж бодож байгаагаа хэлжээ. ‘Энэ юу вэ? ‘Эцэг эхийн yрхи’ кино юу?’ гэж нэг нь сэтгэгдэл бичжээ. Онигоог үргэлжлүүлээд өөр нэг хүн: ‘Тэгэхээр та 2 одоо бие биенийхээ гэр бүл рүүгээ солигдож явах ёстой гэдгээ мэдэж байна уу?’ гэсэн байна.
‘Залуусаа ДНК-ийн шинжилгээ ‘Home Bargains’ дэлгүүр дээр зардаг шүү заавал өггөөрэй’ гэж өөр нэг нь уриалжээ. Үүний зэрэгцээ, бусад хүмүүс өөр өөр өдрүүдэд төрсөн нь ‘удаан хугацаагаар aлдсан ихэр’ гэсэн онолыг няцaaхад хангалтгүй гэдэгт итгэлтэй байв.
Нэг хүн: ‘Эмэгтэй хүн өөр өөр өдрүүдэд ихэр хүүхэд төрүүлж болно. Нэг нь арванхоёрдугаар сарын 31-нд, нөгөөдөх нь нэгдүгээр сарын 1-нд төрсөн бол өөр өөр жилүүд байх ч боломжтой’ гэж тайлбар хийжээ. ‘Чи 11:59 цагт төрсөн, тэр 12:01 цагт төрсөн’ гэж өөр нэг нь санал болгов. Эми: ‘Грейс бид хоёр үнэхээр ихэр биш’ гэж хэлсэн боловч б.и.е б.я.лдрын төрх нь гайхалтай төстэй байгаа нь олон хүнийг тэднийг ихэр гэж бодоход хүргэжээ.