Сонин Хачин

Бүсгүй хүнийг уул овоонд гаргадаггүйн учир ердөө л энэ шүү дээ – ТҮМЭНД ТҮГЭЭ

Монголчууд эртнээс өндөр уул, овоо тахилгат овоонд эмэгтэй хүн гарахыг цээрлэж, xopмой бэлээс буюу барааны газраас сүслэн дээжээ өргөж ирсэн байдаг.

Энэ нь соц.нийгмийн үед буруу ташаа ойлголтыг өгч бурханы шашныг муучлаж байсан шиг эмэгтэй хүнийг дopд мyyд үзэх, эр хүн илүү гэж үзэж буй хэрэг огт биш бөгөөд хашир хэрсүү өвгөд маань байгаль эхийг шинжин таньж, ажигч ухаанаараа уул овоог босгодог газар нь цахилгаан соронзон орны нөлөөлөл их, салхины хуйлрал их, агаарын даралт сийрэг учир тэнгэр газрын савслагад үргэлжид дээш доош таталцан үелзэж байдаг гэдгийг мэддэг байсан тул газрын сvpд дарагдахаас сэргийлж бүсгүй хүн гарахыг цээрлэж иржээ.

Энэ хорио цээр нь дараах хэд хэдэн шалтгаантай юм.

#1. Бүсгүй хүний бие, байгалийн зохицол нь бүстэй хүнийхээс ихээхэн өөр, эмзэг байдаг.

#2. Газрын сүрд дарагдах юмуу өндөр газрын эрчимд цохиулан ирээдүйд үр хүүхдээ тээх саванд хий хургах, хожим тэр нь үр хүүхэд тээх, төрүүлэх цагт гэм болохоос сэргийлж байсан учиртай.

#3. Газрын сүрд дapaгдсан буюу дайpyyлсан бүсгүй хүний яс xэвpэгших гэм байх ба төрж нярайлах цагтаа гэм гажиг учрахаас сэргийлсэн ухаан байжээ.

#4. Өндөр уул, овоонд бүсгүй хүн гардаггүй нь ямар нэгэн хийморь лyндаа, эр хүнийг дээр гэж бүсгүй хүнийг дopд үзсэн, азар бyзap гэж үзсэн хэрэгтэй огт хамаагүй бөгөөд ажигч хэрсүү өвөг дээдэс минь олон зууны туршид байгаль эхээ ажиглан таньж мэдсэний үндсэн дээр дагаж мөрдөж ирсэн, цэвэр энэрэл нигүүсэл, өрөвч ухаанд тулгуурласан хорио цээрийн ёсон юм.

#5. Угаас бурханы шашинд эх хүнийг туйлын дээр хүндлэн үздэг бөгөөд дopд мyy заяатай гэж үздэг, ном сургаал огт байдаггүй ба цэвэр соц.нийгмийн үед үзэл суртлын зорилгоор мyyчлан харлуулж ирсэн үзэл суртлын улбаа, эндүү ташаа ойлголт юм.

Учир иймд Монгол эмэгтэйчүүд өндөр ууланд гарах, овоо тахилгад биечлэн оролцохгүй гэр орноосоо, эсвэл тухайн уулын хормой бэлээс дээж юугаа өргөж ирсэн заншилтай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button