Болсон Явдал

Нэгэн ганц бие ээж ажилгүй болж нялх охинтойгоо гаражид амьдрах болжээ. Доторхын хараач …

Түрээсийн төлбөр Силиконд дунджаар сард 4000 доллар байдаг. Тиймээс  ганц бие ээж болох Николь Жонс байрнаасаа гарсан. Тэрээр ажилгүй болсон тул Сан Матео хотын зах хэсэгт байдаг гаражид амьдрах хэрэгтэй болов.  Энэ нь сарын 1000 доллар юм. Түүний бяцхан байшинд зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, хоолны өрөөг багтаасан  орон зай бий. Хойно нь угаалгын өрөө байдаг байна.

Ихэнх Америкчуудын амьдардаг стандарт орон сууцтай харьцуулахад орон зай нь маш бага юм. ‘Гэрийнхээ коридортоо ямар нэгэн спорт эсвэл хөл бөмбөг тоглох боломжгүй.  Яагаад гэвэл энэ нь маш жижигхэн талбайтай’ гэж Николь хэлэв. Түүнийг хэрхэн амьдарч байгааг мэдэхийн тулд зургуудыг үзээрэй.

Ганц бие ээж 250 метр квадрат хэмжээтэй гараашид амьдрахаас өөр аргагүй болов. Учир нь тэр жирэмсэн байхдаа ажлаасаа халагдсан юм. ‘Нялх хүүхэдтэй ганц бие ээж амьдралаа авч явах нь маш хэцүү. Хүүхдийг минь  харах хүн байхгүй учир ажил хийх боломжгүй байдаг’гэж тэрээр хэлэв.

Тэрээр түрээсийн төлбөрт 1000 доллар төлдөг. Энэ  нь Сан Францискогийн дундаж түрээсийн дөрөвний нэг орчим юм. Тэр охиныхоо хамт энд амьдардаг. Тэрээр ороо өдрийн цагаар буйдан болгож ашигладаг. Гэрийн төв орон зай нь бараг бүх зүйл нь:  зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, хоолны өрөө гэх мэт болдог. Шүршүүр болон бие засах газар нь ар талдаа байдаг.

Николь энэ газрыг тухтай харагдуулахын тулд бор модон шал, xийн гaлыг суурилуулсан. Одоо тэрээр 18 сартай охинтой бөгөөд одоогоор хоёр дахь хүүхдээ тээж байгаа.  Тэр дахин ажилд орсон боловч түрээсийн үнэ тогтмол нэмэгддэг тул жижигхэн байрандаа үлдэхээр шийджээ. Николь амьдралынхаа нөхцөл байдлын талаар халаглаж байгаа нь гарцаагүй. Тэрээр өөрийгөө орон гэргүй хүн шиг мэдэрдэг гэж хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button