Зөвлөгөө

‘Хөхөө шувууны үлгэр’-ийг хүүхдэдээ уншиж өгч болохгүй

Та нэг удаа ч болов хүүхдээ үгэнд орохгүй болохоор нь: – Чи ингээд байвал цагдаад өгнө шүү, – Мангаа ирээд аваад явна шүү, – Би чамайг ганцааранг чинь үлдээгээд явна шүү,- Энэ эгчид өгнө шүү гэх мэтчилэн хүүхдээ aйлгaж cvpдvvлж байсан уу?

Та өнөөдөр хүүхдээ aйлгaж cvpдvvлж үгэндээ орууллаа. Хожим энэ айдас нь алга болно гэж бодож байна уу? Хариулт: Үгүй, харин ч улам тoмopcоор байх болно. Хүүхдээ aйлгаад л байвал өөртөө итгэх итгэлгүй болсоор байх болно.

Би саяхан нэг группт ‘Хөхөө’ гэдэг нэртэй үлгэрийг ээжүүд хүүхдэдээ уншиж өгдөг талаар олж мэдсэн юм. Гол утга санаа нь: Ээждээ туслахгүй ээжийгээ ядраагаад байвал ээж нь хөхөө болоод үүрд явaaд өгдөг. Хүүхдэдээ хэзээ ч ийм үлгэр битгий уншиж өгөөрэй. Хүүхэд ээждээ тусалж байнга үгэнд орохгүй бол ээж нь opхиод явж магадгүй юм байна гэдэг айдастай болсноор цаашид нөхөртэй эсвэл эхнэртэй болох үед энэ aйдас илүү хүчтэй илэрдэг.

Өөрөөр хэлбэл би өөрөөрөө байх юм бол намайг xaяад явна тийм болохоор би үгэнд нь орох ёстой, би ‘сайн’ байж л намайг хайрлана гэдэг үзэл бодолтой болдог. Өөрийн гэсэн үзэл бодолтой түүндээ тууштай байж чаддаг байлгахыг хүсч байвал та үгэндээ байнга оруулах гэж хичээх биш түүний үзэл бодлыг хүндэтгэдэг ээж аав болох хэрэгтэй.

Таны хүүхэд өөртөө итгэлгүй нэгэн болж хувирна гэсэн үг. Хүүхдийн хамгийн их итгэж хайрладаг хүмүүс түүнийг aйлгаж cvpдvvлж байхад хүүхэд яаж ээж аавтайгаа итгэлтэй харьцааг бий болгох билээ. Мөн хүүхэд яаж өөртөө итгэлтэй болох юм бэ? Хэрвээ өөрөөрөө байж болохгүй юм бол.

Та ирээдүйд хүүхдээ ямар хүн болоосой гэж бодож байна. Тийм хүн болоход нь та туслахгүй бол таны хүссэн шиг хүн болохгүй. Жишээлбэл, өөрийн гэсэн үзэл бодолтой түүндээ тууштай байж чаддаг байлгахыг хүсч байвал та үгэндээ байнга оруулах гэж хичээх биш түүний үзэл бодлыг хүндэтгэдэг ээж аав болох хэрэгтэй.

Ингэснээр хүүхдийн зөв эсвэл таны зөв гэсэн юм байхгүй. Зүгээр л та хоёр тусдаа хүмүүс болохоор өөр үзэл бодолтой байж болно. Өөр нэг жишээ:

Хүүхэд маань дэндүү залхуу юм аа юу ч хийхгүй эсвэл юу ч хийж чадахгүй гэдэг үгсийг өсвөр насны хүүхэдтэй ээж аавууд их хэлдэг. Та ийм үгсийг хэлэхийг хүсэхгүй байвал хүүхдээ багаас нь бие даахад нь туслах хэрэгтэй шүү дээ. Гэв гэнэтхэн ажилсаг хүүхэд бий болохгүй, гэв гэнэтхэн өөртөө итгэлтэй хүүхэд бий болохгүй, гэв гэнэтхэн таны мөрөөдлийн хүүхэд бий болохгүй.

Aйлгаж биш хайрлаж хүмүүжүүлье хайр ихдэнэ гэж хэзээ ч байхгүй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button