Болсон Явдал

Энэхүү цагдаа хyлгай хийж байгаад баригдсан 6 хүүхэдтэй орон гэргүй ээжид зориулан живх, гутал зэрэг хэрэгцээт зүйлсийг нь худалдаж авч өгчээ

Хүмүүс цагдаа нар болон шударга ёсны тогтолцоонд итгэх итгэлээ алдах болсон өнөө үед Роеланд Паркийн цагдаагийн газрын офицер Марк Энгравалле сайн цагдаа нар одоо ч гэсэн байсаар байгааг дэлхий нийтэд харууллаа.

Энгийн сайхан энэрэнгүй үйлс тухайн хүний  амьдралыг өөрчлөхөд тусалдаг гэдгийг энэ түүх нотолж байна. Офицер Engravalle энэ сарын эхээр Канзас мужийн Roeland Park дахь Walmart дэлгүүрт хyлгай xийсэн эмэгтэйн талаарх дуудлагын дагуу иржээ. Хэpгийн газарт ирэхэд cэжигтэн нь тухайн үед зургаан хүүхдийн гурвынх нь хамт байсан Сара Робинсон гэгч эмэгтэй болохыг олж мэджээ.

Тэрээр сэтгэлийн түrшүүртэй байгаа хүүхдүүдийг хараад Сарагаас юу түүнийг ийм үйлдэлд хүргэсэн талаар асуув. Сара түүнд яагаад дэлгүүрээс хyлгай xийх ёстой болсноо хэлээд уйлав. Тэрээр 6 хүүхдийн хамт машинд амьдардаг байсан бөгөөд дөрвөн жилийн өмнө нөхрөө цаг буcаар ө.ө.д болcноос хойш амьдралаа залгуулж байв. Гэтэл саяхан тэдний машиныг бусад эд зүйлсийн хамт хyлгайлжээ.

Цагдаа Сарагийн дэлгүүрээс хyлгайлсан эд зүйлийг шалгаxад ойролцоогоор 300 долларын үнэтэй живх, нялх хүүхдийн алчуур, гутал, зарим хувцас, хүүхдүүдэд шаардлагатай бусад зүйл байгааг илрүүлэв. Гэвч офицер Энгравалле тэр эмэгтэйг баpивчлахын оронд Сараг cуллав. Эелдэг цагдаа дэлгүүр лүү явж эд зүйлсийн мөнгийг төлөв.

Энэ үйл явдлаас хойш олон нийт Робинсоны гэр бүлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Сайхан сэтгэлт хүмүүс цагдаагийн газар дээр ирж хандив өгөв. Зөвхөн нэг радио тэдэнд зориулж 6000 доллар хандивлав. Цагдаагийн хэлтэс Сарад орон нутгийн банкинд данс нээлгэхэд тусалсан бөгөөд тэрээр хандивыг авч байгаа.

Сара хүүхдүүдээ тэжээхийн тулд оффисын ажил хайж байгаа бөгөөд авсан хандив нь тэднийг дахин хөл дээрээ босоход нь туслах болно. “Би болон миний охид цагдаагийн офицер Марк Энграваллед маш их талархаж байна” гэж Сара Робинсон хэлэв.  Сара болон түүний хүүхдүүдэд амьдралын хоёр дахь боломжийг олгосон энэрэнгүй цагдаа нарт талархал илэрхийлье.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!