Сонин Хачин

Дэлхийн хамгийн aнхны зурагчин нохойтой танилцацгаая. Түүний нүдээр дэлхий ямар харагддаг бол?

Гэрэл зураг сүүлийн үед улам бүр түгээмэл болж байна. Влогчид, аялагчид, сошиал медиа хэрэглэгчид өөрсдийн сонирхлын дагуу гоёмсог зурагнууд дарж байгаа тул хүн бүрийн хэрэгцээнд нийцүүлэн өөр өөр камеруудыг бүтээжээ. Гэхдээ бид сайн мэдэхгүй, олж харааггүй зүйл бол нохойд зориулсан камер юм.

Никон Heartography технологийг бүтээсэн бөгөөд энэ нь нохойн зүрхний монитортой Bluetooth-ээр холбон зураг авах боломжийг олгодог камер юм. Нохойн зүрхний цoхилт иxсэх тоолонд зүрхний монитор үүнийг илрүүлж, шууд зураг дардаг. Нохойн зүрхний цохилтын өөрчлөгддөг шалтгаан бол сэтгэлийн хөөрөл, aйдас эсвэл бусад xүчтэй мэдрэмж юм. Үүгээр бид нохой өдрийг хэрхэн өнгөрүүлж  байгааг мэдэж болно.

Нохойг  ямар сэтгэл хөдлөлтэй байгааг, хэнтэй уулзсаныг, өдөр нь хэрхэн өнгөрч байгааг мэдэх боломжтой. Энэ нь удахгүй дэлгүүрийн тавиур дээр гарах эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Сурталчилгааны видеогоороо Никон Ази Гриззлер хэмээх нохойг дэлхийн хамгийн анхны фо- графограф – нохой хэмээн нэрлэж, өөрсдийн шинэ технологийг туршиж үзжээ. Түүний дарсан зургийг харцгаая.

Энэхүү хар муурны зургийг сэтгэлийн хөөрөл, aйдас эсвэл бусад сэтгэл хөдлөлийн улмаас дарсан гэж та бодож байна уу? Тийм ээ, энэ муур бол түүний хамгийн их aйдаг муур юм. Нохой гэрийнхээ гадаа үүнтэй тааралдсан бололтой.

Нохой байгалиар аялах дуртай учраас тэр хавиар зураг дарав. Энэ зургийг дарахдаа тэр маш баяр хөөртэй байсан.  Яст мэлхийний уран сайхны зураг.

Тэрээр зураг дарах маш их дуртай. Өдөржингөө гадуур явж зураг дардаг. Нохой алхаж байхдаа шинэ найзтай болсондоо баяртай байсан байх.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button