Нэгэн ганц бие аав охиндоо зориулж сэтгэл хөдөлгөм гэнэтийн бэлэг барьжээ. Тэр нь юу гээч…
Охин бүр ааваараа дамжуулж эрэгтэй хүнийг таньж мэддэг гэсэн нэг үг байдаг. 11 настай Скайлар Гармон аавыгаа баатар гэж боддог. Аав нь түүнийг болзоонд урив. Жейсон Гармон охиноо аав охины бүжгэнд урьж мөн сайхан ширээ зассан байлаа.
Аав нь гэнэтийн бэлэг барихын тулд хүүгээсээ тусламж авсан. Жейсон гэрийнхээ гадаа ‘Та надтай хамт аав, охин хоёрын бүжигт явах уу?’ гэсэн самбар барьсан байв. Тэр залуу хатагтайд цэцгийн баглаа хүртэл өгсөн. Аав нь фэйсбүүк дээр яагаад үүнийг хийснээ тайлбарлав.
‘Би түүний аав болохоор тэр надтай хамт явах ёстой гэж бодож болохгүй. Та хадагтайгаас эелдэгээр асуух хэрэгтэй, яг л анхны болзоо шиг. Чиний найз охин, эхнэр, эсвэл охин чинь байх нь хамаагүй, чи заавал тэдэнд цаг гаргах хэрэгтэй. Хэрвээ чи хичээхээ больвол тэднийгээ алдах болно’ гэж аав нь хэлэв.
‘Би өөр эмэгтэйд зориулж ийм зүйл хийхээр төлөвлөж байсан боловч маш үнэ цэнтэй чухал эмэгтэй яг одоо миний хажууд байгааг би ойлгосон. Хажууд байгаа хүнийхээ үнэ цэнийг мэдэх нь маш чухал’ гэж аав нь дахин хэлэв. Охин дуртайяа тийм гэж хэлэв.
Энэ бол охины анхны болзоо юм. Скайларын сэтгэл маш их хөдлөв. Мөн тэр энэ өдөр амьдралынх нь хамгийн сайхан өдөр байсан гэж хэлэв. Жейсон цаашдаа ч гэсэн хүүхдүүд тус бүрдээ цаг гаргах болно гэж хэлсэн.