x

LIKE FOLLOW дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

Жинrийн илvvдэлтэй эмэгтэй жинrээ xасч, Их Британийн мисс болж титэм хүртлээ

Жен Аткин  Их Британийн миссээр шалгарлаа. 26 настай гоо сайхны хатан хаан нэгэн цагт таpган байснаа илчилжээ. Эдүгээ эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч Жен, ямар ч хүн хүсэх юм бол  жингээ хасч, мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгт итгэдэг.

Жен Аткин нэгэн цагт таpгалалттай байсан. Женийн хэлснээр тэрээр эрүүл амьдралын хэв маягаар амьдрахаар шийдсэн. Үүний үр дүнд Жен  50 кг хассан бөгөөд энэ нь үнэхээр үнэ цэнэтэй зүйл байв

‘Таргалалт, эрүүл мэндийн асуудал, тав тухгүй байдал намайг амьдралын хэв маягаа өөрчилж 50кг хаяж чадахад хүргэсэн. Энэ нь намайг эрмэлзэлтэй, шаргуу ажилладаг хүн болгон өөрчилсөн. Ийм гайхалтай зүйлд хүрэх нь миний сэтгэлгээг өөрчилж гоо бүсгүйгээр тодроход хүргэсэн’ гэж Жен хэлэв.

‘Өөртөө итгэ. Хичээл зүтгэлээ дайчлан, эерэг сэтгэлгээтэй байж, мөрөөдлөө бодит ажил хэрэг болго’ гэж тэрээр хүмүүст зөвлөдөг. Мэргэжлийн хувьд нисэхийн менежер Жен одоо эрүүл амьдралын хэв маягийг сурталчлагч болжээ.

Түүний хэлснээр жингээ хасахын тулд  биеийн тамирын зааланд тогтмол зочлох хэрэгтэй гэв. Тэр 2 жилийн шаргуу хөдөлмөрийг зарцуулсан. Жен мөн Английн Мисс-2018 тэмцээний анхны дэд аварга болжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button