Таprан бaйсан хос хамтдаа жинrээ xaсаж чaджээ. Бахapхмаар юм аа
Шинэ жилийн баяр дөхөхөөр олон хүмүүс дараа жилдээ юу хийхээ төлөвлөж зорилго тавьдаг. Лекси бол зорилгодоо хүрсэн хүмүүсийн нэг юм. Индиана мужийн Терри Хауте хотод мэндэлсэн нь Лекси ойролцоогоор 485 фунт жинтэй байв. Түүний нөхөр ч бас ийм жинтэй байсан. Тэрбээр 220 кг жинтэй байв. Тэд нэгэн шийдвэр гаргасан юм. Тэд хоёулаа жингээ хасах зорилго тавив. Хос 12 сарын хугацаанд хүссэн жиндээ хүрсэн.
‘Бидэнд эрүүл хооллолт зааж өгөх хүн мөн хувийн дасгалжуулагч байхгүй байсан. Бидэнд маш их хүсэл эрмэлзэл байв. Бидний хийсэн зүйл бол бие биенээ урамшуулж өдөр болгон урам зоригтойгоор шаргуу дасгал хийсэн’ гэж тэд хэлэв.
‘Бид ирээдүйд эцэг эх болно. Мөн хамтдаа урт наслахыг хүсэж байна’ гэж хэлэв. Өмнө нь Дэнни, Лекси нар өдөрт дор хаяж 8000 калори илчлэгтэй хоол идэх дуртай байжээ. Шийдвэр гаргасны дараа тэд эрүүл мэндэд мyy түргэн хоол идэхээ болив. Харин эрүүл мэндэд тустай эрүүл хооллолт гэртээ иддэг болов. Тэд долоо хоногт 5-6 удаа биеийн тамирын зааланд очдог байлаа.
Лэкси инстаграм дээр маш олон дагагчтай болсон. Тэр олон жил таpгалалттай тэмцсcэн. Хичээнгүй байсны үр дүнд зорилгодоо хүрэв. Олон хүмүүс түүнээс урам зориг авч турсан.
Дэнни Лексиг байгаагаар минь хайрладаг. Тэр түүнийг тарган байна гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Та жингээ хасах талаар бодсоор байх уу эсвэл үйлдэл хийж турах уу? Та шалтаг тоочихоо болих хэрэгтэй. Та одооноос эхлэн хөдлөх хэрэгтэй.