Болсон Явдал

Нэгэн эмэгтэй хүүхдээ төpүүлээд 24 цaг ч бoлолrүй төгсөлтийн ёслолдоо оролцжээ

Миннесота мужид амьдардаг 26 настай эмэгтэй амьдралынхаа хоёр чухал үйл явдлыг ээлж дараалан тэмдэглэв. Хүүхдээ төpүүлээд 24 цаг хүрэхгүй хугацаанд магистрын дипломоо гардан авлаа. Оюутан бүрийн хүсэн хүлээдэг зүйл бол төгсөлт юм. Төгсөлтийн хувцас, нөмрөг зүүж тайзан дээгүүр алхах нь оюутны хүсэл хүлээдэг зүйлсийн нэг. Зейнаб Абдалла нь гэр бүлээсээ хамгийн анхны магистрын зэрэг хамгаалсан хүн юм.

Төгсөлтийн ёслолдоо ямар нэгэн шалтгаанаар очиж чадахгүй байх нь үнэхээр харамсалтай хэрэг. Яагаад  гэвэл оюутнууд сурахын тулд маш их хөдөлмөрлөж, цаг хугацаа зарцуулдаг. Зейнаб Абдалла аутизмын спектрийн эмгэгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Төгсөлт болохоос нэг хоногийн өмнө буюу 17 цагийн өмнө тэр хүүхдээ төpүүлсэн.  Тэр Баасан гарагийн орой хоёр дахь хүүхдээ төpүүлэв.

Гэсэн хэдий ч тэрээр гэр бүлээсээ хамгийн анхны магистрын зэрэгтэй болж байгаа тул төгсөлтийн баяртаа маргааш нь оролцохоор шийджээ. Ийнхүү Абдалла 24 цаг хүрэхгүй хугацаанд гэр бүлийнхээ хамт болон нялх хүүхдээ дагуулан ёслолд оролцохоор болов. Хэдийгээр энэ нь тийм ч амар биш байсан ч тэр үүнийг хийв.

‘Энэ бол т.э.м.ц.э.л байсан. Гэхдээ чадна гэж зүтгэвэл бүх зүйл боломжтой’ гэж тэр хэлэв. Абдалла ёслол эхлэхээс 24 хүрэхгүй цагийн өмнө амapжсан ч төгсөлтийн баяртаа амжилттай оролцов. Ёслол дээр түүний нөхөр, том хүү, дөнгөж төрсөн нялх хүү болон ах дүү, хамаатан садан нь ирсэн.

Абдалла докторын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа гэв. Нөхцөл байдал хичнээн хэцүү байсан ч хүсэл эрмэлзэл байвал боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг бид түүнээс харлаа. Үнэхээр гайхалтай.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button