Болсон Явдал

Тарган царай муутай байсaн охины итrэмээprүй өөpчлөлт – Урам зориг аваарай

Ахлах сургуульд байхдаа илүүдэл жинтэй байсан Жоанна Иосеф хэдхэн жилийн дотор үзэсгэлэнтэй гоолиг биетэй эмэгтэй болж хувирав. Малайз бүсгүй бусдад урам зориг хайрлахын тулд өөрийнхөө түүхийг хуваалцав.Түүний бага нас хэцүү байсан. Түүнийг бага байхад илүүдэл жинтэй гэж хүмүүс д.о.о.г.л.о.д.о.г байсан. Түүнийг сургуулиа төгсөх хүртэл энэ зүйл үргэлжилсэн юм.

Жоанна айлын ганц хүүхэд. Тиймээс эцэг эх нь түүнийг маш их хайрлаж өсгөсөн. Тэд түүнийг нэлээн сайн хооллодог байв. Ямар сайндаа нэг дор таван аяга будаа идэхийг нь зөвшөөрөх вэ дээ. Тэр дөнгөж 7 настай байхдаа 60 кг жинтэй болсон.

Эцэг эх нь түүний дуртай зүйл бүрийг нь авч өгдөг байсан. Тиймээс хооллолтод нээх анхаардаггүй байв. Тэр 13 настайдаа 104 кг болсон юм. Энэ нь түүний хамгийн тарган байсан үе.

Жоаннагийн хэлснээр найзууд нь хүртэл түүнийг д.э.э.р.э.л.х.д.э.г байсан. Тиймээс түүнд ахлах сургуулийн амьдрал хэцүү байсан гэв. Харамсалтай нь, ахлах сургуульд нь түүнийг дэмждэг, урам зориг өгдөг хүмүүс байхгүй байв.

‘Багш нар болон найз нөхөд маань намайг д.о.р.о.м.ж.и.л.д.о.г байсан. Би үүнээс болж сэтrэл ryтралд орж, ярилцах найзгүй болсон. Би үүнээс гарахын тулд өдрийн тэмдэглэл бичиж, дуу сонсдог байсан’ гэж Жоанна хэлэв. Жоаннад дуу хөгжим болон  Жастин Биберийн дуу үүнийг даван туулахад тусалсан гэж түүний аав боддог.

Жоанна 15 нас хүрэхдээ өөрчлөгдсөн юм. Тэр одоо хангалттай, би цаашид д.э.э.р.э.л.х.л.ү.ү.л.э.х.г.ү.й, би жингээ хасах болно гэсэн шийдвэр гаргасан юм. Тэр үүний тулд маш их хичээсэн.

‘Намайг хурцалдаг зүйл бол намайг д.э.э.р.э.л.х.д.э.г хүмүүс байсан. Би тарган хүмүүс гоолиг биетэй болж чадахгүй гэсэн буруу ойлголтыг өөрчлөхийг хүссэн’ гэж хэлэв. Жоанна эрүүл хооллолтод дуртай, жишээ нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, уураг гэх мэт. Тэрээр ‘Би өдөр бүр гэртээ хоёр цаг дасгал хийж, орой нь гүйдэг байсан’ гэв.

Д.э.э.р.э.л.х.ү.ү хүмүүс өөртөө итгэлгүй байдаг тул бусад хүмүүсийг д.э.э.р.э.л.х.д.э.г. Үүний оронд өөрсийгөө хайрлаж, өөртөө урам зориг өгөх хэрэгтэй. Өөрийгөө байгаагаар нь хайрла. Тэрээр 6 сарын турш хоолны дэглэм барьж, дасгал хийсний үр дүнд жингээ хассан. Жоанна 104 кг-аас 53 кг болсон. Үүний дараа тэр 2016 оны дэлхийн миссээс Селангор титмийг хүртсэн. Жоанна тэр даруй өөрчлөгдсөн түүхээ хүмүүст хуваалцсан. ‘Та жингээ хасахыг хүсэж байгаа бол тууштай бөгөөд зоригтой, хүчтэй байх хэрэгтэй’ гэж Жоанна хэлэв.

Жоанна хүмүүст өөрийнхөө түүхээ ярьж д.э.э.р.э.л.х.э.х я.в.далтай т.э.мцдэг бөгөөд ийм нөхцөл байдалд байгаа хүмүүст урам зориг өгөхийг зорьдог. 21 настай загвар өмсөгч бүсгүй өөрийнхөө амьдралын түүхээр ном бичсэн. Маш олон хүмүүс түүнээс урам зориг авдаг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button