Болсон Явдал

Тамирчин хүний ёс зүйг жинхэнэ утгаар нь харуулсан мундаг тамирчины түүх

Гал сөнөөгчид хэн нэгнийг аюулаас аврах зүрх сэтгэлтэй байдаг. Гал сөнөөгч Терри Каннинг жил бүр болдог Бостоны марафон гүйлтийн тэмцээнд оролцсон. Тэрээр урд  талдаа гүйж буй хүнийг анзаарав.

Бостоны марафон бол 26 милийн зайтай байдаг.  Энэ нь жил бүр зохион байгуулагддаг хамгийн эртний марафон гүйлтийн тэмцээн юм.  Уралдааны үеэр агаарын температур 30 градус хүртэл халж байсан. Ихэнх тамирчид бэлтгэл сургуулилтаа маш сайн хийдэг байсан ч иймэрхүү халууныг даван туулах хэцүү байдаг.

Хойд Ирландаас ирсэн Терри уралдаан дуусах дөхөж байхад Нью Жерси мужийн Жулианна Боу хөл дээрээ зогсож ядан зогсож байгааг гэнэт анзаарав. Чилийн гүйгч Марио Варгастай хамт тэрээр түүнд тусалсан. Тэр тэмцээнд ялах бодлоо хойш тавив.

Гал түймэр унтраах, аврах албаны дарга Гари Томпсон ‘Терригийн үйлдэл нь гал сөнөөгчийн жинхэнэ мөн чанарыг илэрхийлсэн. Бусдад туслах нь бидний өдөр тутмын амьдралд тохиолддог тул Бостоны марафонд өрсөлдөж байхдаа өрсөлдөгчдөө тусласан нь үнэхээр гайхалтай’ гэж хэлэв.

‘Умард Ирландын гал түймэр унтраах, аврах албаны нэрийн өмнөөс Терригийн нинжин сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Тэр бол жинхэнэ баатар. Бусдад туслахаар зогссон ч тэрээр марафоныг гурван цаг 34 минутын хугацаанд дуусгаж чадсан нь гайхалтай’ гэж тэр нэмж хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button