Болсон Явдал

10 настайдаа аавыгаа aлдаж, хатуу хүтүү бүхнийг туулсан ядуу охин боксын од болж чаджээ

Бокс бол  хүнийг хатуужилтай болгодог спорт юм. Гэхдээ хамгийн хүчирхэг дайчдын хувьд ринг бол өөрийгөө батлах газар юм. Ассамын Жамуна Боро 10 настайдаа аавыгаа алдсан бөгөөд ээж нь түүнийг өсгөн хүмүүжүүлэхийн тулд тэмцэж байсан. Гэхдээ энэ ухаантай охин Энэтхэгийн боксын оддын нэг болохын тулд бүх бэрхшээлийг даван туулсан.

Жумуна Белсири хэмээх жижиг тосгонд төрсөн. Тэрээр 10 настайдаа аавыгаа алдсан бөгөөд ээж нь түүнийг болон дүү нарыг нь өсгөхийн тулд шаргуу ажилласан. Хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд ээж нь хүнсний ногоо зарж эхэлсэн. Түүний гэр бүл Бодо овогт багтдаг бөгөөд энэ овог нь хамгийн хүчирхэг, дorшин дайчдыг төрүүлдэг гэдгээрээ алдартай.

Жумуна хүч чадлаа овгоосоо өвлөн авсан нь тодорхой байна.  Тэрээр нутгийнхаа хөвгүүдтэй тулалддаг байсан бөгөөд ийнхүү олны анхааралд өртжээ. Анхны дасгалжуулагчид болох Жошешмэк Наргари, Хоноко Бодо нар түүний боксын спортын замнал, ахиц дэвшилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ямуна бол жинхэнэ тамирчин бөгөөд тоглолтондоо үргэлж анхаарлаа хандуулдаг.

‘Тосгонд бэлтгэл хийх тусгай байгууламж байгаагүй. Тиймээс миний анхны ушугийн дасгалжуулагч байсан Жошешмэк Наргари, Хонок Бодо Сир нар надад 2009 онд Энэтхэгийн спортын газартай хамтарсан бэлтгэл хийх боломж олгосон. Тэндээс би боксын спортоор хичээллэж эхэлсэн’ гэж Жумуна хэлэв.

Тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй боксчин болохыг мөрөөддөг. Ээж нь охиндоо туслахын тулд төмөр замын буудал дээр хүнсний ногоо зарсаар байна. ‘Би ихэвчлэн академийн хөвгүүдтэй бэлтгэл хийдэг бөгөөд тулааны үеэр өрсөлдөгчөө ялах нь миний зорилго юм. Рингэн дээр байхад өрсөлдөгч маань эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь хамаагүй’ гэж  Жумуна хэлэв.

Жумуна 2013 онд Сербид болсон тэмцээнээс алтан медаль авсан. Тэрээр улсынхаа олон тэмцээнээс медаль авсан. 2015 онд Тайпейд болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Жамуна 57 кг-д хүрэл медаль хүртсэн.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button