Болсон Явдал

Хөлгүй төрсөн ч хөнгөн атлетикийн аварга болж чадсан эмэгтэйн гайхшрам түүх

Тэрээр хөлгүй төрсөн боловч 7 настайдаа Иллинойс мужийн гимнастикийн аварга болж бүх хүмүүсийг цочирдуулжээ. Түүний шинэ эцэг эх Шарон, Жеральд Брикер нар Женниферт гайхалтай амьдрал зохиоход тусалсан юм.

Женнифер бөмбөгөөр тоглох дуртай байсан. ‘Эцэг эх маань надад сайхан ханддаг байсан болохоор би өөрийгөө бусдаас өөр гэж мэдэрдэггүй байсан. Би хөлгүй гэдгээ мэдэж байсан ч энэ нь хийхийг хүссэн зүйлд минь саад болоогүй юм’ гэж Женнифер хэлэв.

Женнифер бага наснаасаа гимнастик сонирхдог байсан. Тэр олимпийн алтан медальт Доминик Мокесены фен байсан. Женниферийн бага насны мөрөөдөл нь түүн шиг чадвартай болох байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй байсан ч Женнифер гимнастикаар хичээллэх дуртай байсан. Женнифер улсын гимнастикийн тэмцээнд оролцож, түрүүлсний дараа Доминик бол түүний төрсөн эгч байсан гэдэг гайхалтай нууцыг олж мэдэв. ‘Бид адилхан харагдаж байсан’ гэж тэр хэлэв.

Гурван гайхалтай эгч нар: Доминик Мокесену, тэдний дүү Кристина Мокесену, Женнифер Брикер нарын зураг. Доминик BBC -д өгсөн ярилцлагадаа ‘Тэр гимнастикаар хичээллэх болсон шалтгаан нь би байсан гэж хэлсэн. Энэ бол үнэхээр сайхан зүйл. Би түүнийг хөлгүйгээр энэ спортоор хичээллэнэ гэж огт төсөөлөөгүй байсан. Би түүгээр үнэхээр бахархаж байна’ гэж хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button