Болсон Явдал

Нэгэн бүтээлч аав хүүдээ супер баатруудаас санаа авч xиймэл гар хийж өгчээ

Хүү нь нэг гаргүй төрсөн. Аав нь хүүгээ супер баатруудаас санаа авсан гайхалтай xиймэл гар хийжээ. Одоо тэр улс даяар өөр бусад хүүхдүүдэд зориулж xиймэл гар хийдэг болсон.

4 настай Картер Кампос нэг гаргүйгээсээ болж санаа зовдог. Хүүд 12 долоо хоногтойд нь асуудал байгааг мэдсэн. Эцэг эх нь үүнд санаа зовов. ‘Бид хоёр хүүдээ маш их санаа зовсон. Ирээдүйд хүү минь юутай тулгарах бол гэж бодсон’ гэж аав нь хэлэв.

Хүү сэтгэлээр унахгүйгээр аливаа зүйлийг хийдэг. ‘Аливаа зүйлийг хийж сурах явцад түүний тэмцэж байгааг харахад зарим талаараа хэцүү байсан, гэхдээ энэ нь түүний хувьд асар том амжилт байсан юм’ гэж аав нь хэлэв. Картер нөхцөл байдлыг даван туулах чадвартай байсан ч гэсэн хоёр гартай болохыг хүсчээ. Нэг өдөр тэр ааваасаа хиймэл гар хийгээд өг гэж хэлжээ.

Тиймээс аав нь хиймэл гар хийх талаар судалж эхэлжээ. Тэр  сайн дурынхны хамт Картерт зориулан хиймэл гар хийсэн юм. Хүүд энэ нь маш их таалагдсан. Майклын санаа, шинэ бүтээл амжилтанд хүрч, бусад хүүхдүүдэд хиймэл гар хийх эхлэл болсон.

‘Нэг сарын дотор би Картерын хоёр дахь гарыг бүтээсэн бөгөөд тэр үеэс хойш бид АНУ -ын өнцөг булан бүрт байгаа бусад хүүхдүүдэд хиймэл гар хийж өгдөг болсон. Бүр өөр улсууд руу явуулсан’ гэж Майкл хэлэв.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button