Болсон Явдал

Хайр бол итгэлцэл, эв нэгдэл, хүндлэл дээр оршдог гэдгийг баталсан хосын хайрын түүх

Мадхури Дикситийг Болливудын хатан хаан гэж нэрлэдэг. Тэрээр гайхалтай жүжиглэх ур чадвар, бүжгийн хөдөлгөөн, гайхалтай зан чанараараа Болливудад алдартай. Тэр бол соёл иргэншлээ дээдэлдэг, биеэ даасан эмэгтэй бөгөөд эцэг эхээ хүндэлдэг хүн.

Тэрээр хувийн амьдралаа олны анхаарлаас хол байлгах дуртай. Болливудын амжилттай жүжигчин болсныхоо дараа тэрээр 1999 онд доктор Срирам Ненетэй хуримаа хийсэн. Эцэг эх нь түүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн. Доктор Нене хэвлэл мэдээллийн хэрэгслээс хол байдаг байсан тул Мадхуриг алдартай гэдгийг мэддэггүй байв.

Тэр сүй тавьсны дараа сүйт бүсгүйгээ алдартай гэдгийг мэджээ. Мадхуригийн эгчийн хэлснээр Нене Мадхуригийн хэд хэдэн киног үзжээ. Хос хуримын ёслолоо ойр дотны хүмүүстэйгээ хийсэн. Тэд Энэтхэгт ирснийхээ дараа Мадхуригийн гэр бүлийн хамт том баяр тэмдэглэсэн.

Мадхури карьерынхаа оргил үед Болливудын салбарыг орхисон нь фенүүдийнх нь хувьд үнэхээр гэнэтийн зүйл байсан. Болливудын ертөнцийн ү.й.мээн с.а.муунаас хол байж Мадхури гэр бүлээрээ Лос Анжелес руу нүүсэн. Тэр амьдралаа жирийн нэгэн шиг өнгөрөөж, дэлгүүр хэсэж, зам дагуу зугаалж, дуртай ресторануудаар зочлоход  папараци нарын анхаарлыг таталгүй амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байна.

2003 онд хос Арин хэмээх бяцхан хүүтэй болж, 2005 онд хоёр дахь хүү Раянаагаа баяртайгаар угтаж авсан. Мадхури 2007 онд ‘Ажа Начле’ кинонд тоглосон. Тэр кинонд тоглохын тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Тэр киноны зураг авалт хийлгэхийн тулд  АНУ, Энэтхэгийн хооронд олон удаа онгоцоор ниссэн. Эцэст нь 2011 онд Мадхури, Нене нар Энэтхэг рүү нүүж  Мумбай хотод суурьшихаар шийджээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!