Болсон Явдал

Ердөө 340 грамм төрсөн бяцхан зүрх бараг 5 сар эмчлүүлсний эцэст гэртээ харьжээ

Энэ бяцхан охин бол Мэриландын эмнэлэгт төрж байсан хүүхдүүдээс хамгийн бяцхан хүүхэд юм. Нярайн эрчимт эмчилгээний тасагт (NICU) бараг таван сарын турш хүнд хэцүү байдалд эмчилгээ хийлгэсэн.  Түүний эцэг эх нь үргэлж хажууд нь байсан. Эдүгээ үнэнч эцэг эх нь  хөөрхөн охинтойгоо хамт гэртээ харив.

Гуравдугаар сард Ариана София Круз-Гутьерресийг ээж нь жирэмсний 24 долоо хоногтойдоо Мэрилэнд мужийн Энн Арундель эмнэлгийн төвд дутуу төрүүлсэн. Бяцхан охин төрөхдөө ердөө 12 унци (ойролцоогоор 340 грамм) гэж эмнэлгийнхэн мэдээлэв.

Төрсний дараа түүний жин 8 унци (227 грамм) болж буурчээ. Эмч нар түүний амьд үлдэх магадлалд эргэлзэж байв. Эцэг эх нь үүнд маш их санаа зовж байлаа.

‘Бид охиноо амьдраасай гэж хүссэн’ гэж Арианагийн аав Оскар Гутьеррес Capital Gazette -д ярьжээ.  ‘Гэхдээ одоо бид үүнийг эргэн санахад хэцүү зүйл ард үлджээ. Бид охиныхоо хажууд байсан нь бидний гаргасан хамгийн зөв шийдвэр байв’ гэж хэлэв.

‘Үнэнийг хэлэхэд, охин минь ү.х.э.ж магадгүй гэж хэлэхэд бидний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн” гэж ээж нь хэлэв. Гэсэн хэдий ч бяцхан Ариана амьд үлдэхээр тэмцэж байв.  NICU -ийн хамт олон түүнд тасралтгүй эмчилгээ хийсэн.

Эмчилгээний үр дүн болон эцэг эхийнхээ асаргаа сувилгааны ачаар бяцхан хүүхэд одоо 4 фунт 15 унц (ойролцоогоор 2.2 кг) жинтэй болжээ. Бараг таван сарын дараа Мэриландын эмнэлэгт төрсөн хамгийн бяцхан хүүхэд  Аннаполис дахь гэр рүүгээ эцэг эхтэйгээ явав. Энэ бол тэдний хувьд хамгийн сайхан мөч байлаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button