Эмч нар нэгэн хосод жингээ хасахгүй бол ү.х.э.х болно гэж хэлсний дараа тарган хос бараг 177 кг жин хассан байна
Австралийн Мельбурн хотын нэгэн хосод эмч нар жингээ хасахгүй бол ү.х.э.х эpcдэлтэй гэж хэлснээр тэд хоолны дэглэм барьж эхлэв. Тэд хоёулаа ходоодны мэс засал хийлгэж, хамтдаа 390 фунт ойролцоогоор 177 кг хассан байна.
Шантелле ба түүний нөхөр Грант Флемингтэй 280 ба 392 фунт (127 кг, 178 кг) жинтэй байжээ. Тэдний эрүүл бус амьдралын хэв маяг нь тэр цагаас хойш жингийн хэмжээг нь эрс нэмэгдүүлжээ. Тэд хоёулаа 380 фунт (ойролцоогоор 172 кг) жинтэй болов.
Шантелла, Грант нар хоол хүнсээр асуудлаас зугтах гэдэг байв. ‘Грант үргэлж хоол идэх дуртай байсан тул бид хамтдаа их иддэг байсан. Бид өдөрт хоёр удаа хоол захиалдаг байв. Мөн шоколад болон тослог боовыг хоолны дараа их иддэг байсан. Хамт хооллох нь бидний гол зүйл байсан, бид үүнд маш их дуртай байсан тул том хөргөгч худалдаж авсан’ гэж Шантелла хэлэв.
Буруу хооллох зуршил нь жингий нь нэмэгдүүлж, эрүүл мэндийг нь муудуулж эхэлсэн. ‘Нэг өдөр би ажлынхаа ширээн дээр сууж байхад бие өвдсөн. Би маш их цочирдож эмчид үзүүлэхээр очсон. Эмч надад жингээ хасахгүй бол ү.х.э.х эрсдэлтэй гэсэн’ гэж Шантелле хэлэв.
Энэ нь хосуудад сэрэмжлүүлэг болсон. Тэд амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой гэж шийджээ. Хосууд турах, эрүүл мэндээ сайжруулах аяллын туршид бие биенээ дэмжих гэрээ байгуулжээ. Тэд хоёулаа ходоодны мэс засал хийлгэсэн. Энэ нь ходоодны хэмжээг багасгадаг мэс засал байв. Хагалгааны дараа тэд түргэн хоолноос татгалзаж, смүүти, цутанг хоол хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.
Үүний дараах тэдний өөрчлөлт гайхалтай байсан. Тэд хамтдаа 390 фунт (ойролцоогоор 177 кг) жинг хасчээ. Грант 220 фунт (ойролцоогоор 100 кг) хүртэл буурсан бол Шантелла одоо 182 фунт (ойролцоогоор 83 кг) болжээ. ‘Би бие бялдар, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд хийсэн өөрчлөлтүүдээ харахдаа маш их баярладаг’ гэж Шантелла хэлэв.