x

LIKE FOLLOW дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

Энэ өхөөрдөм хүү 2 нас хүрэхээсээ өмнө 480 гаруй км явган аялжээ. Яасан хөөрхөн юм бэ?

Энэ бяцхан хүүхдийг дөнгөж тавхан хоногтой байхаас нь аав, ээж нь нуруундаа үүрч явган аялал хийж эхэлжээ. Хоёр нас хүрэхээсээ өмнө хүү 300 гаруй миль буюу бараг 500 км явган аялал хийжээ. Одоо энэ хүү нэг охин дүүтэй болсон ба тэд одоо хамтдаа аялдаг болжээ.

Бодхи Беннетт дөнгөж таван настай боловч түүнд олон хүмүүсийн хүсдэг туршлага бий. Түүний ээж Шеннон хүүгээ төрсөн цагаас эхлэн явган аялал хийхдээ инстаграм хуудсандаа зураг нийтэлдэг байв. Тэрээр эцэг эхтэйгээ хамт АНУ -ын хамгийн гайхалтай уулсын ихэнхээр нь аялаад амжжээ.

‘Бодхи бүх зүйлд авирч, бидний хийж буй зүйлийг дуурайх үнэхээр дуртай. Хүмүүс хүүг маань хараад үнэхээр баяртай байдаг. Олон хүмүүс ийм залуу уулчинг харж байгаагүй гэдэг’гэж Шэннон хэлэв.

‘Би түүний чадвар, шийдэмгий байдлыг хараад үнэхээр хүүгээрээ маш их бахархдаг. Нялх хүүхэд зөрүүд, уур уцаартай байж болно. Хүүхэд тэврүүлэхийг, хооллохыг, живхээ солиулахыг хүсдэг. Хүн бүрт үргэлж хэрэгцээ байдаг’ гэж тэрээр хэлэв.

‘Би уулсын орой дээр хүрч ирэхэд миний бяцхан хөөрхөн Бодхи хөгжөөн дэмжиж, надад ‘Сайн авирч байна, ээж ээ’ гэж хэлдэг. Би түүний инээмсэглэж байгааг нь харах дуртай. Энэ бүхэн надад маш их үнэ цэнтэй’ гэж Шеннон нь хэлэв.

Одоо Бодхи Скай хэмээх дүүтэй болжээ. ‘Эхний өдрөөс нь эхлэн би энгийн амьдралын чухал ач холбогдлыг хүүхдүүддээ суулгаж, гадаа өнгөрүүлэх амьдралыг харуулахыг хичээдэг. Энэ бол бидний аялах дуртай газрууд юм’ гэж Шеннон хэлэв.

‘Хүүхдүүд маань адал явдалд дуртай.  Бид ихэнх амралтын өдрүүдээр явган аялал хийдэг. Тэд үнэхээр өхөөрдөм’ гэж ээж нь хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button