Болсон Явдал

Хэдий дауны синдромтой ч мөрөөдлөө биелүүлж бодибилдингийн аварга болсон 23 настай залуу

23 настай энэ залуу биеийн тамирын заал руу орох гэж байгаа бүх хүмүүст урам зориг өгдөг гайхалтай нэгэн гэвэл та итгэх үү. Коллин Кларк дауны синдромтой төрсөн энгийн л нэг залуу. Дауны синдром нь булчин суух чадваргүй байдлыг дагуулдаг талтай. Цэвэр зориг, шийдэмгий байдлыг хүмүүс түүнээс олж хардаг юм.

Кларк нэгэн жимд үүдний ширээний ард энгийн ажил хийдэг байв. Тэр бүхий л амьдралынхаа турш, бие махбодийн хязгаарлагдмал байдлаас үл хамааран биеийн тамираар хичээллэдэг нэгэн болохыг мөрөөддөг байв. Түүнийг мөрөөдөлд нь хүрэхэд Гленн Убелхор тусалсан юм.

Хувь тавилан тэднийг учруулсан уу гэлтэй. Нэгэн өдөр Кларк бодибилдингийн тэмцээнд оролцох бэлтгэлээ хийхдээ Убелхортой таарчээ. Сонирхолтой нь Убелхорыг явсны дараа Кларк өрөөнд нь орж ирээд өөрийгөө бодибилдингийн тэмцээнд оролцож байна гэж төсөөлсөн байна. Мөн Убелхорын хөдөлгөөнийг дуурайхыг оролдож эхэлжээ.

Хэд хоногийн дараа тэд яриа өрнүүлэв. Кларкийг бодибилдинг хийх жинхэнэ хүсэл тэмүүлэлтэй болохыг мэдээд Убелхор түүнийг өөр дээрээ авч, сургахаар шийджээ. Ийнхүү Кларкийн биеийн тамирын зааланд хийсэн хатуу дасгал сургуулилт эхэллээ. Бүтэн жилийн турш эрчимтэй бэлтгэл хийж, хатуу хоолны дэглэм барьсны дараа 201 фунт жинтэй (ойролцоогоор 91 кг), биеийн өөхний 37 хувийг эзэлдэг Кларк бараг 60 фунт (ойролцоогоор 27 кг) турсан байна.

Тэр үргэлж хүсэж байсан зүйлдээ хүрсэн – эрч хүчтэй бие. Кларк хэлэхдээ ‘Би дэлхийн өнцөг булан бүрт байгаа бодибилдингчдийг үздэг бөгөөд энэ нь надад илүү их хөдөлмөрлөж, илүү их бэлтгэл хийх урам зориг өгдөг’ гэж тэрээр нэмж хэлэв. Кларкийн бас нэг мөрөөдөл үлдсэн: тэр тайзан дээр гарч, бодибилдингийн тоглолт үзүүлэхийг хүсчээ.

Луисвилл хотод болох Кентаки мужийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгааг мэдээд Кларк оролцохоор шийджээ. Тэрээр 60 секундын турш үзүүлбэрээ үзүүлэхдээ үзэгчид болон шүүгчдийг гайхшруулсан байна. Тэр энэ тэмцээнд ялсан. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button