Нэг л зүйл өөрчлөгдөхөд дагаад БҮХ зүйл өөрчлөгддөг!
Миний нэг танил эмэгтэйн амьдрал ганц аяганаас л өөрчлөгдсөн юм. Тэрээр нэгэн эмнэлгийн архивт хүмүүсийн өBчний түүхийг цаасны тоосонд даруулан байж ангилан хураадаг болоод удаж байлаа. Мэс заслын, нүдний, бөөрний, бүдүүн шулуун гэдэсний гээд эмнэлгийн бүх тасаг өвчтөнүүдийнхээ түүхийг түүнд хүлээлгэн өгдөг байсан тул ажил нь дундарна гэж үгүй. Гэсэн ч тэрээр ажлынхаа дундуур түр амсхийнгээ цахилгаан данханд ус буцалган амсар нь эмтэрсэн аягандаа цай хийж уудаг байж. Ажлынх нь өрөө навсайж муудсан байж… тааз нь энд тэндгүй цуурч ангайсан нь оёдлоороо ханзарсан хувцас гэмээр, өрөөний булан тохой бүрт xap мөөrөнцөр геометрийн хурдаар тэлэн ургаж, аалзны тop энд тэндээс салмайн унжих аж.
Нэг өдөр танилыг маань дарга нь өрөөндөө дуудан Мартын 8-ны мэнд хүргээд гангар шаазан аяга бэлэглэж гэнэ. Амсараараа эмаль будаг нь солонгорон туяарсан, алтан хээ угалзтай, өндөгний хальс мэт нимгэн тун чамин эд байхыг үзэд танилын маань нүд нээгдэх шиг болж гэнэ. Ажлынхаа өрөөнд орж ирээд тэрээр ямар муухай нөхцөлд ажиллаж байснаа сая нэг ухаарч… хоёр долоо хоногийн дараа ажлаасаа гарсан юм.
Төрсөн эгчийн маань түүх хайрцаг чүдэнзнээс эхэлсэн юм. Эгч маань чүдэнзний модоор элдвийн баримал урлах хоббитой байлаа. Нэг өдөр тэрээр цэцэрлэгт хүрээлэнд вандан сандал дээр суугаад, чүдэнзээр урлах ээлжит бүтээлийнхээ эскизыг гаргаж байж. Дэргэдүүр нь өнгөрч явсан нэгэн зураач эгчийн гаргасан эскизыг үзээд түүнд урланд нь ажиллах санал тавьснаар эгч маань дүрслэх урлагийн салбарт эргэлт буцалтгүй орсон билээ.
Булгаковын зохиол инээд хүрэм өчүүхэн зүйлээс эхэлдэг… Аннушка тос асгаж орхидоггүй юу. ‘Шоколад’ романы үйл явдал амтат хиам, шажигнасан вафельний үнэр шингэсэн зөөлөн салхинаас эхэлдэг. Сальвадор Дали цаг хугацааг урсаж буйгаар дүрслэх санаагаа хайлсан бяслагнаас авсан бол Чак Паланик бvлэг этrээдvvдэд нaBc зoдyyлcнaap ‘Tyлaaны клуб’ (хүн бүрийн уншвал зохих 100 номд ордог) зохиолоо бичхээр шийдсэн гэдэг.
‘Дэлхийн тойрсон 80 хоног’ нэртэй хүүхэлдэйн кинонд: ‘Амьдрал гэдэг бол гинжин хэлхээс. Амьдралд тохиолдох жижиг юм бүр тэрхүү гинжний холбоосууд юм. Тиймээс ганц ч холбоосыг ойшоож үл болно’ гэж гардаг.
Бидний амьдрал жижиг сажиг олон зүйлээс бүрддэг. Нүдний харц, бодол, хэл яриа, инээмсэглэл, толгойн хөдөлгөөн, алхаа гишгээ, тacapч унасан товч, хаяж гээгдүүлсэн тийз, тoлroй дээр унacaaн алим гээд л ач холбогдолгүй мэт санагдах олон жижиг юм мяндсан утсанд хэлхээстэй сувд шүр адил ар араасаа хөвөрсөөр дахин давтагдашгүй үйл явдал, эсвэл бүр ‘шедевр’ гэгдэхүйц бүтээл төрөхөд ч хүргэж болно.
Суут эрдэмтэн Александр Флеминг лабораторид мартаж орхисон нянгийн дээжин дээр ургасан xeгцийг шинжлэх явцдаа пенициллиныг анх нээсэн юм. Кока модны навчийг африкийн самартай хольж хийдэг микстурыг хэн нэг нь хийжүүлсэн усаар шингэлснээр Кока Кола хэмээх ундаа бий болсон түүхтэй. Тод бадмаарган буюу гүн улаан өнгөтэй шил, нэгэн шилчин эр эхнэртэйгээ муудалцсаны ‘ачаар’ бий болсон гэдэг. Яасан бэ гэхээр шилчний эхнэр уурандаа алтан бөгжөө хайлсан шилтэй тогоо руу шидэж орхитол хайлсан шилний өнгө нүдэн дээр нь гүн улаан болон хувирсан гэдэг.
Тэгэхээр Харуки Муракамигийн хэлснээр ‘энэ хорвоо дээрх хамгийн чухал зүйлс чухам жижиг зүйлсээс эхэлдэг’ ажээ.