40 настай аав хүүхдүүдтэйгээ алхаж байхдаа амьcraaдаж эхэлснээ анзаарсаныхаа дараа турахаар шийдэж 40кг хасаж чаджээ.
Жеремиа Петерсон жирийн аав байсан боловч одоо тийм биш болжээ. Тэрээр хүүхдүүдтэйгээ хамт зугаалгаар явснаас хойш томоохон өөрчлөлт хийхээр эргэлт буцалтгүйгээр шийджээ.
40 настай эр, адал явдалт аяллынхаа үеэр хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа өөрийгөө амьсгаадаж байгаагаа анзаарсан юи. Аав хүний хувьд дөнгөж 40-хөн насандаа амьсгаадаж байгаадаа сэтгэл дундуур үлджээ.
Тэрхүү өдөр аав бүх аз жаргалтай дурсамжтайгаа цуг эргэн ирэх ёстой байсан ч жингээ хасах хүсэлтэй буцаж ирсэн бөгөөд тэрээр маш их хөдөлмөрлөж, дасгал хөдөлгөөн хийж, одоо 40 кг амжилттай хасжээ. Монтана мужид амьдардаг нэгэн эрхэм саяхан инстаграм хуудсандаа өөрийн хувьслын түүхээ хуваалцсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Хүүхдүүдтэйгээ хамт явган аялалд явахдаа тэрээр хэрхэн амьсгал алдаж алхаж чадахгүй байсан тухайгаа бичжээ.
Залуу энэ бүхнийг мэдэрснийхээ дараа ингэж болохгүйгээ ухамсарлаж, асуудлыг өөрийн гараар нэг тийш болгохоор шийджээ. Тэрээр өдөрт дор хаяж 2 цаг явган аялал хийж, дараа нь биеийн тамирын зааланд нэг цаг алхдаг байв. Тэрбээр жингээ хасахын тулд кето хоолны дэглэм ч баримталжээ.
Түүний аялал маш их урам зориг өгсөн тул тэрээр одоо мэргэжлийн хувийн дасгалжуулагч болж, урьд өмнө тохиолдож байсан бэрхшээлийг даван туулж буй бусад хүмүүст тусалдаг болжээ. Инстаграм хуудсандаа тэрээр биеийн тамирын дасгал хуваалцдаг ба хоол тэжээлийн шинжлэх ухааны зэрэгтэй болсон байна.
Петерсон бие бялдрын өөрчлөлтийнхөө туршид түүнийг дэмжиж байсан эхнэр, хүүхдүүддээ талархал илэрхийлэв. Тэрээр өдий зэргэт хүрсэн нь ганцхан шалтгаантай бөгөөд 3 хүүхдээ, хайртай эхнэртэйгээ аль болох удаан хамтдаа жаргалтай байхын тулд энэ бүхнийг хийсэн хэмээн хэлжээ.