Xopт xaBдартай ээжийнхээ сүүлийн хүслийг биелүүлж эмнэлэгт төгсөлтийн баяраа хийсэн мундаг хүү
Теннесси мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эх хүүгийнхээ сургуулийн төгсөлтийг л үзэхсэн гэсэн хүсэл нь биелжээ. Стефани Норткотт 2012 онд охиныг нь авч одсон xopт xaвдраар eвчилсeн байна.
Тэрээр Мемфис дэх Зүүн Баптистын эмнэлэгт хэьтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус эмнэлгийн сайхан сэтгэлтэй ажилтнууд Стефанигийн гэр бүлд тусгайлан зориулсан төгсөлтийн ёслол хийхэд нь туслажээ. Тэд эмнэлгийн хамгийн том өрөөг цэвэрлэж, Стефанигийн орыг өрөөнд оруулав. Ингэснээр тэрээр хүү Далтон Жексоны төгсөлтийн баярыг баяртайгаар харах боломжтой болжээ.
Холлс ахлах сургуулийн захирал Сюзанна Кифэ ёслолын үеэр диплом гардуулахдаа сэтгэл хөдлөлд автсан нь илт байлаа. Далтон төгсөлтийн гэрчилгээгээ авсны дараа Далтон ээжийгээ өргөн орноос нь босгож, хамтдаа тусгай бүжиг бүжиглэв. Гэр бүлийн нэг гишүүн Жули Норткотт, ёслолын ажиллагааг бүхэлд нь тэмдэглэж аваад фэйсбүүкдээ байрлуулжээ.
Энэ бол зөвхөн Стефанид зориулан зохион байгуулсан төгсөлтийн баяр юм. Уг сургуулийн төгсөлтийн баяр хоёр долоо хоногийн дараа зохион байгуулагдсан юм. Төгсөлтийн баярын бичлэгийг интернэтэд тависны дараа олон хүмүүс хөөрхий ээж болон мундаг хүүгээр бахархсан сэтгэгдэл үлдээжээ.
Видеог үзсэн хүмүүс бичлэгийг үзэж дуусгахын тулд хэд хэдэн удаа түр зогсоох шаардлагатай болсон гэж бичсэн бол өөр нэг хэрэглэгч энэ бол түүний урьд өмнө харж байсан хамгийн онцгой мөч байсан бөгөөд түүний нэг хэсэг болсондоо баяртай байгаагаа бичжээ.
Хopт хавдap бол үнэхээр сонгож болохгүй тавилан байдаг юм шүү. Түүнийг эдгээсэй гэж хүсэж байна.
Далтон болон түүний гэр бүл энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх хүч, дэмжлэгийг аваасай гэж залбирахаас өөр чадах зүйл алга даа. Эрүүл байгаарай хүмүүс ээ!