Сонин Хачин

1960 оноос өдийг хүртэл олон эмэгтэйн амьдралыг жигүүрлэж буй уламжлалт бус энэтхэг сургууль

Өнөө цагт эмэгтэйчүүдийн боловсролд анхаарал хандуулах нь өмнөх үеэ бодвол харьцангуй нэмэгдэж байна. Харин Ражастан дахь энэхүү их сургууль нь аль хэдийнээ эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж тэдний мөрөөдөлд жигүүр болж өгөн бүхэл бүтэн 60 жилийг ардаа үджээ.

Худалдаа урлаг гэх мэт бусад уламжлалт чиглэлүүдийн хажуугаар нисэхийн чиглэлээр сургалт дамжаа явуулдаг тус их сургууль нь залуу эмэгтэйчүүдэд мөрөөдөлдөө хүрэх алтан боломжийг өгдөг ажээ.

Banasthali Vidyapith нь Энэтхэгийн эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн том их сургуулиудын нэг юм. Тонк дүүргийн Жайпур хотоос 75 км-ийн зайд орших энэ сургууль нь уламжлалт хууль, шинжлэх ухаан болон бусад чиглэлээр нисэхийн шинжлэх ухаан, робот техник, нанотехнологи гэх мэт хичээлүүдээс сонгон суралцах боломжийг өгдөг ажээ.

Тус их сургууль нь өөрийн гэсэн нисэх онгоцны буудалтай ажээ. Тэд оюутны нисгэгчийн үнэмлэх авах хүсэлтэй хүмүүст 5-10 цагийн турш үнэгүй нислэг үйлдэхийг санал болгодог байна. Ихэвчлэн нисгэгчийн үнэмлэх авах зардал нь 25 лан рупи буюу монгол мөнгөөр 9,7 тербум орчим байдаг байна. Харин уг сургуульд 17 лан рупи буюу 6,6 тербум төгрөгөөр үнэмлэх авч болдог ажээ.

Нислэгийн ерөнхий багш ахмад Дахия хэлэхдээ “Энэ бол эцэг эхийнх нь үр хүүхдэдээ оруулж буй асар том хөрөнгө оруулалт” хэмээжээ. “Энэтхэгийн олон эцэг эхчүүд охидоо сургахад тийм ч их мөнгө зарцуулдаггүй. Мэдээж хэрэг үл хамаарах зүйлүүд байдаг, гэхдээ охид эцэстээ гэрлэх болно гэсэн уламжлалт итгэл үнэмшил байдаг” гэжээ.

“Энэ улсад эмэгтэйчүүд машин жолоодох нь утгагүй зүйлд тооцогддог байсан тэр үед бид охидод нисэхийг зааж өгч байсан” хэмээн тус сургуулийг үндэслэгчийн ач хүү Сиддхарт Шастри нисэхийн сургуулиа 1960 онд хэрхэн эхлүүлсэн тухайгаа хэлэв.

Сонирхолтой хичээлүүдээс гадна их сургууль оюутнуудад дор хаяж нэг бадминтон- агаарын теннис, өдөн бөмбөг, морь унах гэх мэт биеийн тамирын дасгал сургуулилтуудыг хичээлийнхээ хажуугаар сонгож хичээллэхийг чухалчилдаг ажээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button