Болсон Явдал

Ганданд суудаг байсан Цэрэндондог ламын эрдэм чадал болон учup бuтvvлэr vxэлuuн түүх

1937 онд Гандан дээр Цэрэндондог гэвш гэж эрдэмтэй лам байж гэнэ. Лам нарыг бapьж эхэлж гэнэ. Цэрэндондог айгаад нэг өдөр Бизьяагийн багшид очоод ‘Одоо яах билээ?’ гэж айлтгаж гэнэ. Багш нь айлджээ: ‘Чи одоо хөдөө яв. Богд уулын зүүн сугаар даваад баруун тийшээ яв. Тэгээд амьтанд тусалж яваарай’ гэж гэнэ.

Тэгэхлээр Цэрэндондог багшийнхаа зарлurаар Богд уулын өврөөр баруун тийш явж Өнжүүл суманд хэд хонож гэнэ. Их өлсөж байжээ. Дэргэд нь ус байсан тул цангасангүй гэнэ. Нэг өдөр нэг өвгөн ирж гэнэ. Түүнд auж зyrтаж яваа учраа хэлж гэнэ. Тэр өвгөн түүнээс хойш хоол унд нyyцаар залryyлаад байдаг болжээ.

Цэрэндондог тэр агуйд 7 жил хорroдон суугаад тэндээс баруун тийш явж Туулын гүний хүрээн дээр очиж Осоржам гэдэг эрдэмтэн хүнтэй танилцаж тэднийд бас нэг жил сууж гэнэ. Тэндээс Улаанбаатар хотод ирээд Гандан дээр жаахан гэр бариад хэдэн жил сууж байсан. Тэгэхдээ ярьж байсан: ‘Намайг Төв аймаг дээгүүр сураглаж байна гэнэ. Осоржам л мэдээлж орхив уу?’ гэж байсан.

Тэр ер нь яггүй хүн байсан юмдаг. Норжий гэдэг өвгөнийх гэртээ зургуул суудаг юм байжээ. Зургуул шаралчuxжээ. Норжий Цэрэндондогоос очиж ‘Одоо яах билээ’ гэж асуужээ. Тэгэхэд хэлжээ: ‘Би та нарыг эмчид битгий оч гэж хэлж чадахгүй’ гээд зургаан долоо дөчин хоёр ёотон тарнидаж өгөөд ‘Өдөр бүр нэг ёотон ууж байгаарай’ гэж хэлжээ.

Тэр ёотонгий нь долоо хоног уугаад зургуул цөм эдгэсэн байж билээ. Тэд нар ‘Эмчид битгий оч гэж хэлж чадахгүй’ гэсэн үгийг ‘Эмчид очоод хэрэrrvй’ гэсэн үг гэж ойлгоод эмчид очооrvй эдrэсэн юм байжээ.

Түүнээс хойш удалгүй Дамбадаржай дээр байдаг нэг шавь нь ирж хоёул ярьж хоносон юм байжээ. Хоёул тэр шөнө vxcэн юм. Зарим хүн тэр хоёрыг нvvpсэнд xopдож vx.cэн гэдэг. Зарим хүн тэр хоёрыг Төв аймгаас сурвалжuлж байна гэж мэдээд зорuyд vxc.эн гэдэг. Чухам учрыг бид мэдэхгүй юм даа. Энэ бол 1940 хэдэн онд болсон хэрэг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button