Болсон Явдал

30 жилийн өмнө шинэ зам нээж, Азийн хамгийн анхны эмэгтэй галт тэрэгний жолооч болсон эмэгтэйг танилцуулж байна

Тэрээр Энэтхэг төдийгүй Ази тивийн анхны эмэгтэй галт тэрэгний жолооч юм. Өмнө нь эрэгтэй хүний чадвар давамгайлсан энэ нийгэмд ямар ч эмэгтэй галт тэрэг жолоодох талаар бодож байгаагүй бөгөөд түүхийн анхны хуудсыг эхлүүлж буй тэрээр олон хүчирхэг эмэгтэйн төлөөлөл болж чадсан юм.

Суреха Ядав туслах жолооч, барааны галт тэрэгний жолооч байхаас эхлээд суудлын галт тэрэгний моторчин байснаас гадна амжилтаа бататгахын тулд 29 жилийн турш ажилласан.

Цахилгааны инженерийн дипломтой Суреха багш болох төлөвлөгөөтэй байсан. Түүнийг бүтэн цагаар ажлын байр хайж байх үед Энэтхэгийн төмөр замд туслах жолоочийн сул орон тоо байгаа гэсэн мэдээлэл таpxаж, Суреха санамсаргүй анкет бөглөж, 1987 онд бичгийн шалгалтанд хамрагдахаар болжээ. Удалгүй түүний анкетийг үлээн авсан мэдэгдэл ирсэн бөгөөд тэрээр сонгогдож, 1986 онд Калян сургалтын төвд туслах жолоочоор сонгогдож, зургаан сарын турш бэлтгэл хийсэн.

1989 онд тэрээр албан ёсны туслах жолооч болсон ба түүний жолоодож байсан анхны орон нутгийн галт тэрэг нь L-50 дугаартай Вади Бундер, Калян хотуудын хооронд явдаг байсан аж. Тэрээр галт тэрэгний хөдөлгvvрийн ажuллагаа, дохuо, холбоотой бүх мэдээллүүдийг мэддэг байсан тул 1998 онд барааны галт тэрэгний жолооч болсон.

Түүний карьерын хамгийн хэцvv vе бол 2010 онд Баруун Гат төмөр замын шугамын машины жолооч байсан үе юм. Тэрээр Махараштра толгодын хооронд явдаг хос хөдөлгүүртэй суудлын галт тэрэг ажиллуулах тусгай сургалтад хамрагдсан.

Тэрээр мөн 2000 оны 4 -р сард тухайн үеийн Төмөр замын сайд Мамата Банержи нарын танилцуулсан “Хатагтай Онцгой” орон нутгийн галт тэрэгний анхны жолооч байсан юм. Түүний хамгийн том амжилт бол Деккан хатан хааныг Пунаас Чатрапати Шиважи Терминус руу авчирсан явдал юм.

Өдгөө 51 настай Суреха одоо Калян хотын жолоочийн сургалтын төвд ахлах багшаар багшилж байна. Нэг эмэгтэй үүнийг хийж чадвал бусад эмэгтэйчүүд ч гэсэн чадна гэсэн итгэл үнэмшлийг бэхжүүлж байгаа нь эргэлзээгүй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button