Болсон Явдал

Орон гэргүй эр ₮800’000 төгрөгийг нь олж өгсний хариуд энэ залуу ямар хариу барьсан гээч…

Гари нэртэй орон гэргүй энэ эр баасан гарагийн орой Ливерпуль дахь Greenwoods эрэгтэй хувцасны дэлгүүрээс 200 паундын үнэтэй костюм олжээ. Энэ нь Монголоор ойролцоогоор ₮800000 төгрөгний үнэ бүхий байжээ.

Гари удалгүй эзнийг нь хайж олохын тулд дэлгүүр дээр очиж уулзав. Гринвудсын дэлгүүрийн менежер Лес эзэн нь хэн болохыг мэдэх нь ихэвчлэн боломжгүй байдаг гэж тайлбарласан боловч нэгэн цагийн ажил хийж байсан залуу түүний дугаарыг орхисон байхыг олжээ. Удалгүй Гари костюмны эзэнтэй уулзаж, түүнд өөрийн биеэр буцааж өгөв. Тэр зарж болох байсан ч тэгээгүй. Тэр биднийг хайж байсан нь үнэхээр гайхалтай гэж Лес хэлэв.

Орон гэргүй залуу хэлэхдээ: Буцааж өгөх болсон шалтгаан нь тэр залуу уг костюмыг хурим хийх, оршуулах ёслол, эсвэл үдэшлэг хийх зорилгоор шалтгаанаар худалдаж авсан болохоор би заавал буцааж өгөхийг хүссэн юм. Би үүнийг зарж болох байсан гэдгийг би мэднэ, гэхдээ би тэгэхийг хүсээгүй.

Би зүгээр л зөв зүйл хийсэн. Льюисийн бичлэгийг үзсэний дараа Даррен Гальвин Гари-д зориулж GoFundMe хуудсыг нээсэн бөгөөд тэр үеэс хойш 1700 гаруй паундыг түүнд орон байртай болгоход нь зориулж цуглуулжээ.

Гари хандив өргөсөн бүх хүмүүст талархал илэрхийлэн бүх сүмийн болон нийгэмлэгийн бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэдний надад үзүүлсэн хайр надад эрч хүч бэлэглэлээ гэж тэрээр даруухнаар хэлжээ.

Хүнийг гаднах үзэмж, байгаа байдлаар нь яаран бүү дүгнээрэй. Магадгүй нэг өдөр таны аминд ч орох юм билүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button