Болсон Явдал

Корпорацийн ажлаасаа уйдсан залуу улс даяар аялж, кафе, сургууль гэх мэт газруудад зураг зурж амжиргаагаа залгуулдаг болжээ

Корпорацийн амьдрал нь өдөр тутмын амьдралаа авч явахад тусалдаг хэдий ч бүтээлч сэтгэлгээг удаашруулдаг. Энгийн амьдралын хэв маягаасаа болоод бид ихэнхдээ бүтээлч чадвараа үл тоодог. Эцэст нь бид өөрсдийгөө хоёр сонголтын зааг дээр олж хардаг бөгөөд нэг арга зам нь биднийг өдөр тутмын амьдрал руу, нөгөө нь эрх чөлөө рүү хөтөлдөг. Уйтrартай ажлаасаа илүү эрх чөлөөг сонгосон ийм нэгэн залуугийн тухай түүхийг энд оруулав.

Санскар Савант нь зар сурталчилгааны агентлагт зураачаар ажиллаж байсан ч уйдаж, амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийджээ. Сэтгэн бодох чадвартай бүтээлч сэтгэлгээтэй тэрээр хаpаат бyc байдлыг олж авахыг хүсч байсан юм. Тиймээс тэр ердийн ажлаасаа гарч Пушкар гэх газрыг зорьжээ.

Тэрээр MTV India сувагт өгсөн ярилцлагадаа “Энэ удаа надад хийх зүйл байсангүй. Тиймээс би тэмээ чимэглэгч, керамик ваарчин, үнэт эдлэлийн дизайнер гэх мэт нутгийн гар урчуудтай харьцахад маш их цагийг зарцуулсан бөгөөд тэдэнтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тэр газрын үзэгдэх байдал миний сонирхлыг татсан. Тиймээс би тэнд байхыг хүссэн ч орлогогүй болж байсан”. Иймд тэрээр буцаж явахаар төлөвлөж байсан боловч түүний сууж байсан кафены эзэн хэрэв Савант кафены ханыг будаж өгвөл түүнийг удаан хугацаагаар үнэгүй байлгахыг санал болгосон аж.

Олон адал явдалт замналынхаа үеэр Савант нэгэн удаа Махараштра дахь жижигхэн газар болох Сатара хотод сургуульд зориулан ханан дээр зурж байжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Би ядyy xүүхдүүдийг асаpдаг сургуулийн зургийг зурсан. Сургууль нь бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн, тайван, ногоон байсан нь борооны улиралтай их сайхан зохицож байсан” хэмээсэн байна.

Савант хожим нь тэнд байсан хүүхдүүд Сатарагаас өөр юу байдгийг мэддэггүй байснаа дурсжээ. Тэр тэдэнд: “Гадаад нийгэмд онцгой зүйл байдаггүй гэж хэлсэн. Залуус та нар хамгийн сайхан газар байна”. Тэгээд тэднийг гарч, дуртай зүйлээ зурахыг уриалсан аж. Хүүхдүүд тодорхой төрлийн мод, rар шахууprа зэрэг зарим элементүүдийг худалдаж авсан байжээ. Би тэднээс бүгдийг нь ханан дээр байрлуулж, өнгөөр будахыг хүссэн. Ингээд тэд тэрхүү ханыг эзэмшиж өөрсдийн бүтээлээ үргэлж харах болсон юм. Хүчин чармайлт нь тэднийх байсан бол тэдний дуу хоолой нь би байсан ”.

MTV Энэтхэгийн ирээдүйн төлөвлөгөөний талаар лавлахад тэрээр “Би аль хэдийн зургаан кафен интерьер дизайныг зурсан. Одоо би муж бүрт дор хаяж нэг кафе будаж, ханын зургаараа дамжуулан тухайн газрын харагдах байдлаар чухал зүйлсийг илэрхийлж болох юм. Би үүнийг ойрын нэг эсвэл хоёр жилийн хугацаанд хийх бодолтой байгаа бөгөөд үүнийг #PastelOfIndia гэж нэрлэхээр төлөвлөж байна. ” хэмээн хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button