Болсон Явдал

Дагавар охин нь хойд аавдаа өгч болох хамгийн сайхан бэлгийг бэлэглэжээ

Таны хэн нэгэнд өгсөн хамгийн сайхан бэлэг юу вэ? Энэ нь таны хийсэн эсвэл хайртай нэгний тань сэтгэл үнэхээрийн хүрэхээр зүйлс байгаад та түүндээ өгөхөөр шийдсэн тийм нэгэн бэлэг чинь юу вэ? Тэгвэл энд 18 настай Макайла охины хойд эцэгтээ өгсөн гайхалтай бэлгийг олж харцгаая, хамгийн сонирхолтой нь түүний  хойд эцэг түүнээс үүнийг хэзээ ч хүлээж байгаагүй, төсөөлж ч байгаагүй байна.

Макайла хойд эцгийнхээ төрсөн өдрөөр түүний хажууд суугаад түүний бэлгэнд хавсаргасан тэмдэглэлийг уншсан эсэхийг асуулаа. “Тийм ээ,” Та чихэр шиг ухаантай гэж бичсэн байна” гэж аав нь хариулахад, охин би “Та яг л чихэр шиг хөөрхөн” гэж хэлэх гэж байсан юм.

Макайла яагаад түүнийг хөөрхөн гэж дуудсанаа тайлбарлаж, ямар нэгэн зүйл хэрэгтэй бол хэнд хандахаа хэлэв. Дараа нь түүний хойд аав нь хайрцгийг онгойлгож, дотор нь өөр хайрцаг байгааг олсон бөгөөд энэ үйл явц нэлээд удаан үргэлжлэв.

Аав нь өөр нэгэн хайрцаг гаргаж авахад Макайла камер руу эргэж хараад “Энэ бол сүүлчийнх” гэж хэлэв. Хайрцаг дотор боосон дугтуй байсан бөгөөд түүний хойд аав нь чанга дуугаар уншив: “Хүлээгээрэй, ямар нэгэн зүйл хэлтэл битгий нээ.” Тэр үед Макайла яриагаа эхлүүлж, “Та миний аав болоод 14 гаруй жил болж байна, намайг 5 настай байхад та ээжтэй уулзаж эхэлснээс хойш би таныг мэднэ” Аав нь түүнийг бүх түүхийг тайлбарлахыг зогсоосон боловч охин нь түүнийг зөвшөөрсөнгүй ярьсаар байлаа.

Эцэст нь тэр хойд эцгээ уuлуулж эхэлжээ. Хайрцаган дотор яг юу байсан бэ гэвэл, “Үрчлэлтийн Гэрчилгээ” байсан юм. Макайла хэлэхдээ “Та үргэлж миний зүрх сэтгэлийн номер нэг хүн байх болно, хэн нэгэн миний нэрийг авах хүртэл би таны овогтой байх болно.” гэжээ.

Сэтгэл хөдөлгөсөн мөч өнгөрсний дараа хоёул хүүхэд үрчилж авах бичиг баримтыг тэврэн уйлж, тэврэлдэв. Магадгүй хойд аавын хувьд энэ авч болох хамгийн гоё бэлэг байх.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button