Болсон Явдал

Хүүхдээ үүрэнгээ ажлаа хийж буй ээжийн дүр зураг олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ

Теннесси мужийн нэгэн зөөгч нярай хүүхдээ нуруун дээрээ үүрч ажлаа хийж байсан нь олон хүний анхаарлыг татжээ. Энэ зургийг Келли Жентри Ноксвиллээс баруун өмнө зүгт 1000 орчим хүн амьдардаг Гринбэк хотын Greenback Diner хоолны газар дотор даржээ. Жентри энэ зургийг фейсбүүк хуудсандаа нийтэлж, ээжийнхээ төлөө залбиран бүх ээжүүдээ хайрлацгаая  хэмээн уриалага гаргасан юм.

Тэрээр ямар ч үед ажилдаа ирдэг гэв. Ажлын ийм ёс зүйтэй байх хүсэлтэй олон хүмүүс энэ нийгэмд хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ гайхалтай ээжийг орлого олохын тулд чадах бүхнээ хийж байгаад залбираарай ” гэж бичжээ. Жентри WBIR -д өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор анх зүгээр л үйлчлүүлэгч хүүхдээ тэвэрчихсэн явж байгаад намайг босохыг, ширээг маань хүлээж байгаа юм байхдаа гэж анх бодсон гэв.

Зөөгчийг Кори Дотсон гэдэг. Тэр өдөр Кори маш завгүй байсан бөгөөд Дотсон энэ зургийг авахыг анзаараагүй гэв. Нуруун дээрх хүү бол түүний 2 настай хүү Рходи юм. “Тэр зүгээр л хүмүүстэй юм  ярьж хөгжилтэй байх дуртай яг л эрвээхэй шиг” гэж тэрээр хэлэв. Тэр хааяа хүүхдээрээ жижиг хялбархан зүйлс хийлгэж, зааж өгдөг байна. Энгийн өдөр гэж тэрэнд байхгүй ба түүнийг хөдөлмөрч хүн болохыг заах нэг хэсэг юм.

Би түүнд шаргуу хөдөлмөрч байхыг зааж, хөгжилтэй байхыг хүсэж байна” гэж Дотсон хэлэв. Фэйсбүүк дээр Тереза Хакворт Дотсоныг хадам эгч гэж хэлээд түүнийг “үзэсгэлэнтэй, мундаг ээж!” Хүмүүс уг зоогийн газрыг Дотсон хүүхдээ ажилтай болгохыг зөвшөөрсөн гэж магтжээ.

Энэхүү хоолны газар нь 1923 онд эхэлсэн бөгөөд хэд хэдэн эздээр дамжин өнrөрч байсан боловч үргэлж ажилласаар байжээ. Ажилчид гэрийн хоолонд дуртай хүмүүс байдаг ба тэдгээр хүмүүст зориулж хоолнуудаа хийдэг гэж ажилчид өнгөрсөн онд The Daily Times-д ярьжээ. “Бид нэг өдрийг ч алдахгүй ажлаа хийдэг, найдвартай хүмүүс байдаг” гэж шинэ эзэн Тэмми Таллент хэлсэн байна. “Тэр өдөр бүр өглөө 10:30 цагийн орчимд ирдэг гэв.

Тэрээр орон нутгийн иргэдэд сайхан хоол бэлэглэх уламжлалаа үргэлжлүүлэхийг хүссэн учраас уг хоолыг худалдаж авдаг гэж хэлжээ. “Хүмүүс идэх ёстой. Хүмүүс хоол идэх дуртай байдаг ”гэж Таллент хэлсэн ба “Би хөгшин залуугүй адилхан л үйлчлэхийг хүсдэг. Greenback -т бүх зүйл адилхан. ” Жентри фэйсбүүк дээр хэлэхдээ ресторан нь “хамгийн сайн гар хийцийн буюу гэрийн хоол хийдэг” бөгөөд энэ нь хүмүүсийн  үдийн хоол идэх дуртай газруудын нэг юм гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button