Болсон Явдал

Сурч мэдэхийн баяр баясгалан! Дахин уншиж, бичиж сурч байгаа 96 настай эмээгийн түүх

Амьдрал чамайг хэчнээн их зоBоож байгаагаас үл хамааран чи сурч мэдэхийн тулд өөрийн хүссэн зүйлээ хий! Ихэнх нь Зохих хэмжээний боловсрол эзэмшсэн байхад зарим нь бага наснаасаа л амьдралаа залгуулахаар шийдэж, сургуулиа орхиход хүргэдэг. Тэдний зарим нь өндөр насандаа эргэн суралцаж сургуульдаа сурч мэдсэн зүйлээ дахин сурах нь ховор байдаг боловч Картиаяни бол шийдэмгий хүмүүсийн нэг юм!

Тэр үргэлж сурахыг хүсдэг байсан бөгөөд түүний аав Кришнан Наир түүний анхны багш байжээ. Тэрээр тосгоны сургуулийг удирдаж байсан бөгөөд бяцхан охин нь аавынхаа шавь нарын хамт ангид нь суралцдаг байжээ.

ХараMсалтай нь түүний сурч боловсроход амьдралд зарим нэrэн хvчин зvйл caад болж сургуулиасаа rарж ордон, сvмд xor хаяrдал цэBэрлэж, xor шvvpдэх ажuлд оpжээ. Энэ хугацаанд тэр сургуулийнхаа сурч мэдсэн бүх зүйлээ маpтжээ!

Гурван жилийн өмнө түүний охин Амманиамма 10-р ангиа төгсөхөд Картиаяни сурах эрмэлзэл нь эргэж ирж өөртэй итгэлтэй болсон байна. Ном болон охиныхоо тусламжтайгаар тэрээр захидал бичиж дахин сурах  болсон ба одоогийн байдлаар тэрээр өөрийн гарын үсгээ зурж, хаягаа бичиж чаддаг болжээ.

Бичиг үсэг мэддэг байсан ч цаг хугацаа өнгөрөх сурсан мэдсэн зүйлсээ мартсан бөгөөд одоо сурч мэдэх боломжийг эрэлхийлж байгаа хөгшин хүмүүс энэхүү боложмоор нь хангаж, өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэхээр 96 настай буурай маань хичээнгүйлэн суралцаж байгаа гэнэ.

Керала мужийн бичиг үсгийн мэдлэгийн албаны Аткулям схемийн зохицуулагч К Сати Manorama Online-д “Нэгэн цагт бичиг үсэг мэддэг байсан хэдэн хүн цаг хугацааны явцад захидлыг яаж бичихийг мартсан тул ийм хүмүүст урам зориг өгч, дахиж сурахад нь тус дэм болохын тулд Картиаяни өөрөөсөө эхэлсэн” гэж хэлжээ. Сурахад  насны хязгаар гэж байхгүй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа буурайдаа баярлалаа!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!