Болсон Явдал

Түргэн хоолны газрын кассчины хийсэн санамсаргүй үйлдэл нь түүнийг илүү том шагнал авахад хүргэжээ

Хэн нэгэнд хаалга барьж өгөх, эсвэл тэprэнцэр дээpээс бyyxад нь туслах гэх мэт жижиг үйлдлүүдийг сайхан сэтгэл гэж үздэг. Түүнээс гадна, тусламж хэрэгтэй байгаа хүнд туслах нь заримдаа гэнэтийн байдлаар таныг шагнах болно!

Техас мужийн Кэти дахь Freddy’s Frozen Custard & Steakburgers дэлгүүрийн түргэн хоолны кассчин Травис Сатлертай танилцана уу. Саттлер ээлжийнхээ ажил дуусах дөхөж байхад залуу хүү үрчийсэн мөнгөн дэвсгэртийг тэвэрсээр гүйж ирэхэд түүний амьдралд гайхамшигтай зүйл тохиолджээ.

Бяцхан хүү өнөөх мөнгөө өгч аягатай  орео идмээр байвч, бяцхан хүү мөнгө нь хүрэхгүй болохоор маш их санаа зоBж байв. Тэрээр Саттлерт $2 дутуу байгаа гэдгээ хэлсэн бөгөөд кассчин залуу татгалзахын оронд өөрийн зээлийн картаа гаргаж уншуулан хүүд хүссэн зүйлийг нь өгчээ.

Хүү үүнийг сонсоод маш их баярласан ба хүүг баярлаж байхыг хараад тэр өөрөө ч бас баярлаж байлаа.

30 минутын дараа бяцхан хүү ээжтэйгээ хамт зоогийн газраас гарч явахад хүү түүнд төлбөрийн баримт дээр “Маш сайхан сэтгэл гаргаж, миний зайрмагийн мөнгийг төлсөнд баярлалаа. Бидэнд чам шиг олон хүмүүс хэрэгтэй байна! ” гэсэн бичгийн хамт зуун долларын дэвсгэрт үлдээсэн байжээ.

Энэ бол Сатлерын авсан хамгийн гайхалтай бэлэг байв! Тэрээр мөнгөө сувилахуйн сургуульд сурахын тулд хуримтлуулж байсан ба санд оруулахаар төлөвлөж байгаагаа хэлжээ. Энэ бол Саттлерын хувьд үнэхээрийн онцгой өдөр байсан юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button