Болсон Явдал

НАГРАНЗ БӨӨГИЙН ДОМОГ – жижгийг том, томыг жижиг БОЛГОДОГ ЧАДВАР

Хөвсгөл, Завхан аймгуудын нутгаар нутаглаж байсан Награнз хэмээх бөөгийн тухай элдэв сонин яриа өдгөө ч тэр нутгийн ард иргэдийн амнаас ам дамжин үе удам улиран яригдсаар байдаг. Награнз бөөг Тува, Урианхайгаас орж ирсэн хэмээн зарим нэг хүмүүс үздэг ч Хөвсгөлийн хүн юм гэнэлээ хэмээх яриа ч бий.

Юутай ч энэ алдарт бөө Завхан аймгийн хойт талын сумд болон Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур, Цагаан уул сумын нутгаар хэрэн хэсч насаараа ганц бие явсан нэгэн юм.

жижгийг том, томыг жижиг БОЛГОДОГ ЧАДВАР

Награнз бөө ганц цагаан мориороо өвөл зунгүй хэрэн хэсэж явахдаа ердөө ганц хар богцтой л явдаг байсан гэдэг. Гэхдээ зарим үед айлд ороод бөөлөх болоход хаанаас ч юм бэ бөөгийнхөө өмсгөл, хувцас, цан хэнгэргийг гаргаад ирдэг байсан гэх бөгөөд гэнэт гарч ирсэн цан хэнгэрэг, хувцас хунар нь яагаад ч тэр жижиг хар богцонд багтахааргүй зүйлс бөгөөд мөн л гарч ирсэн шигээ нэг мэдэхэд л байхгүй болдог байжээ.

Мөн нэг өвөл Награнз бөө Баян Тэсийн нэг айлд очиж хоносон аж. Гэрийн хар хүн бөөгийн морийг аргамжихдаа “Зааринтан минь өнөө шөнө гайгүй л байгаа даа. Би ч нэг сарын дотор хоёр ч сайхан морио “чoнoнд” өгчuxлөө. Энэ өвөл чoHo их шupvvн байна” хэмээн ярьжээ.

Өглөө гэрийн эзэн бөөгийн цагаан морийг авч ирэхээр аргамжаан дээр нь яваад очтол тэр хавьд дөрвөн чoHo vxчuxcэн хэвтэж байсан бөгөөд харин зааринтны цагаан морь юу ч болоогүй юм шиг өвс идээд зогсож байсан гэдэг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button