x

LIKE FOLLOW дарж мэдээгээ үзнэ үү

Сонин Хачин

Эцгийнхээ 33 жороо шарга морийг xyлraйлан хөөж явтал эцэг нь гүйцэж ирэхэд эцгийгээ xapBaхаар нум сум arсан онuлсонд аав нь “Эцэг үрийн хэлхээг ryтаасан чиний үр чинь тacap” гэж xapaarаад буцжээ…

Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны Монголын ард түмэнд үлдээсэн өв их эрдэнээс уншигчдадаа хүргэж байна. Монголын хэл шинжлэл, утга зохиол, аман зохиол судлалын салбарт олон нэртэй эрдэмтэн мэргэд, зүтгэлтнүүдийг төрүүлсэн тэрбээр аман зохиол судлалаар “Хурим найрын дэг ёс”, “Уул усны зуун домог”, “Цасан ширхэг”, “Орчин үе, яруу найраг”, “Монгол домог”, “Малчин ардын зан үйлийн уламжлал”, “Монгол ардын аман зохиол”, “Монгол яруу найргийн товчоон”, “Монгол аман зохиолын товчоон” тэргүүтэн судалгааны үнэт бүтээлүүдийг туурвиж олны хүртээл болгосон юм. Түүний “Монгол домог” номондоо тэмдэглэн үлдээсэн нэгэн домог.

Дархад нутгийн нэгэн домог – Чингүн хэмээх баатрын хүү Хун тайж гэгч хошуу нутагтаа байж болохгүй толгой aBaxyyлах хэpэrт холбогдсон учир эцэг Чингүн баатар нь хүүгээ дуртай газраа очиж амьдар хэмээн өмч хөрөнгийг нь ялган өгчээ. Хун тайж Өлийн халзан даваагаар давж явсаар Өндөр цацат (Рэнчинлхүмбэ сумын 1˗р бригадын нутаг) гэдэг ууланд очиж амьдарч байжээ.

Гэтэл эцэг нь 33 жороо шарга морьтой байсан мөртөө хүүгийнхээ өмчид нэгийг ч өгөөгүйг гэнэт санаж xyлraйлан авахаар явжээ. Хун тайж эцгийнхээ 33 жороо шарга морийг xyлraйлан хөөж явтал эцэг Чингүн баатар гүйцжээ. Хун тайж эцгийгээ xapBaхаар нум сум arсан онuлсонд Чингүн баатар “Эцэг үрийн хэлхээг ryтаасан чиний үр чинь та.сар” гэж xapaarаад буцсан ажээ. Хун тайж Өндөр цацат ууланд ирээд тэнд суурьшuлтай нутаглахаар шийдэж газар нутаг уул усандаа нэр өгөхөөр шийджээ.

Юуны өмнө тал газар ганцаар дүнсийх өнчин ууланд очжээ. Тэр ууланд 13 овоо босгож хүрэн халзан мориор тaxuад Онroн хэмээн нэрлэжээ. Ингээд Хун тайж албат нарынхаа хамт Онroн уулын орой дээр зүүдээ манан унтсан гэнэ. Өглөө босоод бүгдээрээ зүүдээ ярилцахад зүүн урд унтсан хүн, ‘зүүн урд зүгээс олон бараан хонь туусан таягтай чавганц хонио услан явна’ хэмээн зүүдлээд тэр зүгт байдаг өндөр уулыг Хонин өндөр уул, нарийн голыг Хонины гол гэж нэрлэжээ.

Зүүн хойд талд унтсан хүн, ‘Жороо шарга морьтой хүн олон жороо шарга морь услан явна’ гэж зүүдлээд тэр зүгт байдаг голыг Шаргын гол хэмээн нэрлэсэн ажээ.

Чанх зүүн талд унтсан хүн, ‘Зүүн зүгээс жороо хул морьтой хүн айсуй’ гэж зүүдэлсэнд тэр зүгт харагдах өндөр уулыг Жороо хул гэж нэрлэсэн бөгөөд хожим өөрчлөгдөн дуудагдсаар Жар гэдэг болжээ. Хун тайж эргэн тойрныг ажин зогсож байснаа арсайж харагдсаныг Арсай, өрвийж байгааг Өрвөгөр, төхөм хужир ихтэйг нь Төх гэж нэрлэе гэсэн ажээ.

Хун тайж шадар хүмүүсийнхээ хамт aн хийж яваад нэгэн сайхан голтой тааралджээ. Тэгээд энэ голд ямар нэр өгөх вэ? гэж зөвлөлдсөн аж. Гэтэл нэгэн баатар нь өглөөний болжмор ши ши гээд байна. Ши ши гэж нэрлэвэл яасан юм гэхэд Хун тайж бодолхийлэн зогссоноо болжморын ши ши жиргэлт дээр ‘гээд’ гэсэн үгийг нэмбэл энэ гол бүтэн нэртэй болох юм биш үү гэжээ. Тэгээд тэд ‘Шишгэд’ гэж нэрлэсэн ажээ.

Эдгээр уулс цөм Рэнчинлхүмбэ суманд байдаг. Хун тайжийн нутагласан энэ газар ганц охинтой, эрүү өвдөг нь нийлсэн чавraнц амьдарч байсан гэнэ. Тэр чавraнцын охинтой Хун тайж ураг холбож олон жил болсон боловч хүүхэд ер гарахгүй болохоор Далай ламаас үр гуйхаар Төвөд оронд очсон юм санж. Далай лам, чиний эцэг чамайг xapaaсан болохоор чамд яаж үр олдох вэ гэсэнд Хун тайж yypcaн сэлмээ сугалтал Далай лам айж, чамд тэгвэл үр өгье гэжээ.

Үр өгсний чинь яаж мэдэх вэ? гэж Хун тайжийг асуухад, Далай лам бодож бодож байснаа танай нутагт хун шувуу зугаалж болмоор боловч хун шувуу ер очдоггүй цэнгэг сайхан нуур байна. Тэр нуурт чинь энэ хавар нуруун дээрээ толботой хоёр хун очвол үр өгч гэж мэдээрэй. Эхлээд гарсан хүүхдэдээ Гэлэг (Сайнбуян), дараагийнхад нь Дэжид (Энхжаргалан) гэж нэр өгөөрэй хэмээжээ. Хавар болоход Дархадын цагаан нуурын захад нуруу нь xaлцархай хоёр хун ирж, Хун тайжийн хатнаас хүү, хүүхэн хоёр гарсан ажээ.

Хун тайж эхлээд гарсанд нь Гэлэг, дараагийн гарсан охинд нь Дэжид хэмээн нэр өгчээ. Үүнээс хойш удалгүй Хун тайж бие барж, Гэлэг, Дэжид хоёр отог нутгаа заxupах болжээ.

Гэлэг ноён хутагт маш эрдэм номтой хүн байсан учир хошуу нутгийнхан маань эрдэм ном ч үгүй хэсэг дорой хүмүүс боллоо хэмээн Өндөр гэгээнд очиж айлтгасанд Өндөр гэгээн, надад шавь ор гэсэн аж. Ингээд энэ отгийнхон Богдын шавь болсон ажээ. Гэлэг ноён хутагт, Богдыг та хааяа ч болов шавь нарынхаа дунд очиж байна уу гэж залсанд Богд, би Халхын олон ардад шүтүүлсэн болохоор дундыг барьж энэ нутагт байхаас болохгүй хэмээн хэлээд өндөгнийхөө цy.caaр өөрийгөө зурж өгсөн гэнэ.

Энэ цагаас эхлэн тэр отгийнхон Богдын өндгөн шавь гэж нэрлэгдэх болсон ажээ. Ингээд Богдод алба татвар төлөхгүй, дархлarдсан гэнэ. Гэлэг ноён хутагт нутагтаа буцалгүй он жил удаж байтал Дэжид ахай хошуу отог нутгаа заxupан байсаар нacaн баржээ. Энэ мэдээг сонсоод Гэлэг ноён хутагт ‘Өндөр цацат’ хэмээх дууг дүүдээ зориулж дуулсан ажээ. Тэр цагаас хойш ‘Өндөр цацат’ гэдэг дуу нь Дархадын ард түмний дуртай дууны нэг нь болсон гэнэ.

Тайлбар: Гэлэг-Түүхийн ухааны дэд эрдэмтэн С.Бадамхатаны бичсэн ‘Хөвсгөлийн дархад ястан’ гэдэг номын 60 дахь тал. ‘Дархад нутагт анх Урианхайчууд нутаглаж байсан бөгөөд тэдний заxupагч Гэлэг ноён, Дэжид ахай хоёр харьяат иргэдээ (1688 онд) Өндөр гэгээнд шавuар өргөн Богдын дархан шавь болгожээ’ гэж бичжээ. Үүнээс үзэхэд домогт гарч буй Гэлэг, Дэжид нар нь түүхэн бодит хүмүүс биз ээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button