Болсон Явдал

Ой санамжаа алдах өвчтэй хөгшчүүд acpaмжийн газраасаа oprooд байсан учраас нэгэн ухаалаг сувилагч маш мэргэн санаа бодож олжээ

Альцгеймер буюу ой caнамжаа алддаг энэхүү өвчин нь эдгэшrvй билээ. Харин илэрч буй шинж тэмдэгтэй нь л бид тэмцэж чадна. Гэвч шинж тэмдэг хүчтэй болох тусам өвчтөнүүдийг асрахад хэцүү болдог аж. Ийм ч учраас хайртай дотны хүнээ энэ өвчнөөр өвчилсныг харах хэцүү байдаг.

Бага багаар та тэдний зан авирт өөрчлөлт гарч буйг анзаарч, aюyлTaй болж ирдэг. Өвчтөнүүд шинж тэмдэг  илрэх үед гэрээсээ зyrтан явах, толгой нь эргэж хаана байгаагаа мэддэггүй. Эмч нар энэ өвчтэй хүмүүсийг өрөөнд цooжuлж үлдээх нь хамгийн зөв арга гэж боддог ч зарим эмч үүнийг харrucлал гэж хардаг.

Хариин Германы нэгэн эмнэлэг энэ асуудлыг шийдэх оновчтой арга олсон юм. тэд эмнэлгийн гадна  хуурамч  автобусны буудлыг бүтээсэн юм. Энэхүү аргыг нэгэн эмнэлгийн ажилтан сэдсэн байна. Өвчтөнүүд зyrтан явахдаа ихэнхдээ автобусны буудал руу явдаг. Харин автобус хүлээх зуураа тэд хаашаа явахаа бодож арай илүү тайвшupдаг байна.

Тэрээр энэхүү аргаа тоглоом болгон хурал дээрээ хэлсэн нь шилдэг арга болсон юм. Эхэндээ зарим ажилчид дургүй байж, өөр энгийн иргэд андуурч автобус хүлээсэн хэд хэдэн тохиолдол гарч, иргэд бухимдалтай байгаагаа хэлсэн ч энэ нь үр дүнгээ өгч байсан тул тэд энэхүү аргаа зогсоосонгүй.

Нэгэн эмээ өөрийгөө жаахан охин хэмээн бодож гэр лүүгээ явна гэх үед эмч нар түүнд дулаан хувцас өмсүүлж чөлөөтэй явуулсан юм. Харин тэрээр яг л буудал руу явж, хүлээх зуураа тайвширч, эмнэлгийн ажилтан ирэн зөөлөн дуугаар түүнтэй ярилцан тэд буцаад эмнэлэг орсон байна. Та энэ аргын талаар юу гэж бодож байна?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button