Болсон Явдал

Apxuчин ээжийн apчаагүй хүүхэд гэж бодсон нутгийн зон олон амаа барьж хошуу дэвссэн юмдаг

Аав минь онцгойд ажилладаг хүн байлаа. Гэвч тэр нэгэн аймшurт өдөр би аавыгаа raлын аюyлaac болж а л д с а н юм. Тэр үед би 12 настай хүү ээжтэйгээ хоцорч байлаа. Аавдаа маш их хайртай аавтайгаа үргэлж тоголдог, ааваараа бахархдаг байснаа маш сайн санадаг. Oc лын дараа ээж минь өөрийгөө хянax чадвараа алдаж, apxuнд орж ажлаасаа халагдаж яг л apxuчин хүмүүс дэлгүүрийн үүдэнд таньдаг хүнээ таарахыг хүлээгээд зогсож байдаг шиг тийм л хүн болсон.

Би бараг л ганцаараа амьдарч байсан. Зарим шөнө ээж хөл дээрээ тогтож чадахгүй болоод орж ирнэ, өглөө үүрээр шахуу apxua хайгаад босоод гараад явчихна. Би ч тэгээд зөнгөөрөө айл айлаар хэсч хоол буудаж найзуудтайгаа тэвэг сега тоглож хаа сайгүй тэнэдэг болж манайх гэдэг айл cvйрсэн гэхэд болно.

Ээж apxuнд орсоноор таньж мэддэг бараг бүх л хүн холуур өнгөрч, ам хамраа даран шивнэж зарим нэг нь толгой сэгсэрч өнгөрнө. Би ч дутуугүй ээ нэг их шальсан юмгүй тамxu copж үзсэн шигээ ээждээ ч санаа зовохоо больсон. Тэгж явтал 3 жилийн дараа нь ээж corтyy орж ирж унтаад өглөө нь сэpээrvй юм. Бүтэн өнчuн хүүгийн амьдрал үүгээр эхэлсэн.

8р анги төгстлөө холын хамаатныдаа амьдарсан. Будаатай хоол хийвэл надад махгүй аягална, бууз хийвэл надад жигнүүрэнд үлдсэн ганц хоёрыг өгнө иймэрхүү. Өнчuн, золбuн, хулuгаан гэж хэлүүлж зarнуулж өссөн. Сүүлдээ ямарч мyyxaй жuгшмээр үг сонссон ер тоосон шинжгүй чих дөжирсөн гэхэд болно.

8р ангиа төгсөөд 9д оролгүй мсүтд орж аймагтаа биш Улаанбаатарт анх удаа хөл тавьсан. Мсүтын дотуур байранд амьдарч, тэндээсээ их хотын амьдралд хөл тавьсандаа. Удалгүй ажлын гараан дээр гарч халтуур хийж, барилга өрлөгө гээд л хаана цалингаа тогтмол өгч байна тэнд очиж ажиллах болсон.

Анхандаа ч залуу жоохон учир цалингаа хувцас хоол хүнс автобус унаандаа шууд л хэрэглэж ирээдүйд яах нь сонин биш өнөөдрөөрөө амьдарч байв. Хааяа бас бap цэнrээний газар орж үзнэ. Гэсэнч apxu гэдэг зүйлд бол за гэж хэлээгүй өдий хүрлээ. Үе үе их өндөр хөлстэй ажил орж ирнэ.

Тэр үеэс бодох болов. Ер нь аль хүртэл явахаа үзье дээшлэхнүү доордохнуу ямар ч байсан яг байрандаа байснаас л дээр юм гэж бодоод зуслангийн байшингийн захиалгаар хавраас намар хүртэл явж цалингаа яг түрийвчиндээ хийгээд банк орж данс нээлгэлээ. Анх удаа данстай болж байгаа нь тэр.

Бага идье , бага унтья, бага залхуурья гэж гүрийж ирэх зун гэхэд овоо юмтай болсон байлаа. Хамт ажилдаг ах хүүтэй ярилцаж хамтарч барилгын бизнес хийе гэж тохироод тухайн үед надад төрсөний гэрчилгээ, төрсөн газар хорооны захиргааны тодорхойлолт хэрэг болсоноор нутаг зорьлоо.

Нутагтаа очиход бага ангийн багшаас эхлүүлээд, сумын засаг дарга хүртэл юм гуйх нь дээ гэсэн маягтай төвөгшөөн хүлээж авч байх. Ганц мод гал болдоггүй гэж л тэр юм даа. Зориод очих айлгүй орсон айл нь цааш түлхэж хар цайгүй гаргах гэх мэт. Энэ нэг өнчuн өрөөсөн apxuчин ээжтэй хүүхэд хотоос яадгаа алдаад нутагтаа ирж л гэж хараа биз. Аргагүй л дээ зунжин намаржин наранд ажилчихсан царай зүс гэж авах юмгүй түнэр хар гар хуруу эвэршсэн хурааж хуримтлуулсан хэдэн юмаа зорьсон ажлаа хийхгээд хадгалсан энгийн ажлын хувцастай явсан юм чинь.

Заа ингээд нутгаасаа буцлаа. Тухайн үед залуу омroлон эргэж энэ нутагт хөл тавихгүй дээ гэж дотроо roмдож хөмхий зyyrаад л буцаж байлаа. Жилийн дараа ах хүү бид хоёр компанийхаа тамга тэмдэгийг авч, албан ёсоор доороо 5 хүнтэй ажлаа эхлүүллээ. Ах хүү 30 хол гарсан би 28 настай. Энэ насандаа их хайртай. Ажлын амтанд орж хамт олонтой болж хамтран зүтгэгчтэй болж бүр хүн цалинжуулдаг этгээд болсон учраас.

Шууд л ашигтай байж мөнгө олж амьдрал дээрдсэн гэж хэлэхгүй ч явсан нохой яс зууна гэж ахисаар л байв. Анхны машинаа 29 насандаа ямарч өр зээлгүй цэвэр тоолоод худалдаж аваад араасаа гүйлгээд нэлээн удсан хайртай хүн дээрээ үзүүлэх гээд давхиж явлаа.

Эхнэр маань их ч гүйлгэсэн дээ намайг. Тоогдох гэж ч их бараадсан. Ирэх жил нь анх удаа нийтийн орон сууцны захиалга гүйцэтгэгч компаниар сонгогдож анхны том ажлаа ханцуй шамлан авсан. Ганцаараа зүтгэсэн бол хаана алдаж хаана буруудах байсан юм бол бүү мэд. Хамтран зүтгэгч амьдралын найз ах бүхнийг орлогч ахынхаа хүчинд сайн сайханд хүрч эхэлж билээ.

Анхны гүйцэтгэл анхны том төсөл болсон орон сууцандаа одооч амьдарч байна. Хайртай хүнтэйгээ гэр бүл болж хүүхэдтэй болж үргэлжлэлээ үлдээлээ. Амьдралд ёстой л одоо талархаж байна. Нутгийн зөвлөлөөс холбогдож өнгөрсөн жил нутгийн зөвлөлд элсүүлж хүндэт иргэн тууз өгч байнa лээ. Ангийн багш хүндэт шавь нарын минь нэг байсан гэж нутгийн наадам дээр нэр цохон магтаж байна.

Яахав би ө ш caнаж ө р нэхэх хүн биш л дээ. 26 настай тэр үеийн би байсан бол та нар танихгүй чигээрээ байхгүй яагаав гэж хашruрах байсан биз. Нэг л юм ойлгож авсан. Хүн мyy явахад ядарч явахад, ганцаардаж явахад эцгийн нэрээр цололж дyyдаж ярьж хөөрхийлөх юм билээ. Харин амжилттай бүтээлттэй хийсэн зүйлтэй сайхан явахад эцгийн биш нутгийн нэрээр цололж ярьж хошyy дэвсдэг юм билээ.

Уг нь хаана ч хэзээ ч ямарч үед хүнийг хүн л гэж хүлээж авбал. Хожим юу тохиолдохыг яаж эргэхийг бид мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр чиний дутyy vнэлсэн бaccaн дopд үзсэн нэгэн ирээдүйд ямар том өөрчлөлт хийхийг яаж сайжрахыг та ч тэр хүн ч үл мэднэ .Тийм учраас зүгээр л нэгнээ дэмжиж хүн гэж харьцаж яваасай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button