Болсон Явдал

Сувилагч эхнэртээ бичсэн нөхрийн захиа

Сувилагчийн ажил маш хичээл зүтгэл шаарддаг. Хэрэв та сувилахуйн чиглэлээр карьераа үргэлжлүүлэх гэж байгаа бол эхлээд гаргах ёстой золuoсоо анхаарч үзээрэй гэж хэлмээр байна. Энэ бол зүгээр нэг ажил биш мэргэжил юм. Өвчтөнvvдийнхээ сайн сайхан байдлыг хамгаалахын тулд зарим нь хичнээн хэцүү, xvнд байсан ч гэсэн та энэ мэргэжилд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй.

Сувилагч гэдэг нь үүрэг даалгавараа биелүүлэхдээ хувийн мэдрэмжээ хойш тавьдаг охин, хүү, эгч, ах, аав, ээжүүд юм. Тэд хичнээн гунигтай, өвчтэй, ядарсан байсан ч хамаагүй өвчтөнийхөө бүх хэрэгцээг хангаж, гэртээ харихгүйгээр үүргээ биелүүлдэг хүмүүс юм.

Бобби Вессоны эхнэр Райена бол гэмтлийн эмнэлгийн сувилагч. Хосууд Алабама мужийн Гардендейл хотод хүүтэйгээ амьдардаг. Түүний хувьд Райена бол зүгээр л хайртай эхнэр биш; тэр бол үнэнч ээж, бас баатар юм.

Бобби эхнэртээ зориулан захидал бичиж, фэйсбүүк дээр хуваалцахаар шийджээ. Түүнийг захидалаа цахим орчинд байршуулснаас хойш 500,000 гаруй лайк авсан байна.

Эхнэр нь ээлжийнхээ өмнө унтаж байгаа зургаас эхэлнэ. Тэр хүүгээ гараараа тэвэрсэн байв. ‘Энэ бол миний эхнэр нойрсож буй нь. Нэг цагийн дараа тэр минь сэрээд, хувцсаа өмсөөд ажилдаа явах болно. Түүнд ажлаа хийхэд шаардлагатай багаж хэрэгсэл, эд зүйлсийг цуглуулж, нямбай шалгаж, үсээ янзалж, нүүрээ аль болох хурдан будаад яаравчлан явахдаа бэлдэнэ.

Тэр өөрийгөө аймшurтай харагдаж байна гэж гомдоллох болно. Би санал нийлэхгүй байгаагаа хэлэн түүнд аяга кофе хийж өгнө. Тэр буйдан дээр хөлөө ачин суугаад, мөлхөж буй нялх үрээ баяр хөөртэй тоглож байгааг харан кофегоо ууна.

Ингээд хүүхдээ болон намайг үнсээд амьдралынхаа хамгийн муу өдрийг өнгөрөөсөн хүмүүсийг асрахаар явах болно. Машuны ocoл, бyy ны шapx, дэ л б эр э л т, тvлэгдэлт, завсарлага авсан мэргэжлийн хүмүүс, ядyyc, пастоpyyд, донтorчuд, бueэ vнэ лэгчид – ээж, аав, хүү, охид, гэр бүлүүд – таны хэн болох, танд юу тохиолдсон нь хамаагүй. Миний хань чамайг халамжилна.

Бүтэн 14 цаг ажилласны дараа гэртээ ирээд цyc, хөлс, нулuмс дагуулсан гутлаа тайлж, үүдэнд үлдээн гэртээ орж ирнэ. Заримдаа тэр энэ тухай ярихыг хүсэхгүй ч заримдаа тэр энэ тухай ярихыг тэсэн ядан хүлээж байдаг. Заримдаа тэр нулuмс нь гартал инээнэ, заримдаа yйлна, гэхдээ эдгээрийг үл харгалзан тэр минь дараагийн ээлжиндээ явах болно.

Миний эхнэр сувилагч. Миний эхнэр бол баатар хүн’ гэж тэрээр фэйсбүүктээ бичжээ.

Энэхүү бичлэг цахим ертөнцөд цацагдсаны дараахан Бобби ингэж бичжээ. ‘Миний эхнэрийг таньдаг хүмүүс эхнэр маань баатар гэдэг үгийг үл тоомсорлодог гэдгийг мэддэг. Тэр өөрийгөө маш том багийн жижиг хэсэг гэж байнга хэлдэг, гэхдээ тэр миний маш жижиг багийн том хэсэг бөгөөд би түүгээрээ бахархаж байна.’ хэмээн бичжээ.

Сувилагч нар үзүүлж буй үйлчилгээнийхээ төлөө хүлээн зөвшөөрүүлж, шагнал авахыг хүсэхгүй байж магадгүй ч тэдний золuoслож буй бүхэн зүгээр л анзаарагдахгүй байдаг нь гунигтай. Мунхаг 76-ийн гаргаж буй буруу шийдвэрүүд, ухамсаргүй хүмүүсийн алдааг ар нуруун дээрээ дааж яваа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлэе. Үүнийг аль болох олон хүн уншаасай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button