Болсон Явдал

Хөгжлийн бэрхшээлтэй өндөр настанг онгоцны үйлчлэгч өвдөглөж суугаад хооллож буй дүр зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ

Нинжин сэтгэл нь хамгийн хүйтэн зүрхийг хүртэл хөдөлгөж, дулаацуулж чаддаг. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн хувьд том, жижиг байсан ч гэсэн эелдэг дохио зангаа хүртэл тухайн хүнд том тус хүргэж магадгүй юм.

Нэгэн онгоцны үйлчлэгч Хятадад зорчигч тээврийн онгоцонд сууж явсан өндөр настай, бие бялдрын хувьд бэрхшээлтэй хүнд туслахад тэр хүн, энэ үйлдлийг харсан бусад зорчигчид болон интернэтэд байгаа бусад сая сая хүмүүс нулuмс дуслуулжээ.

12-р сарын 8-ны өдөр ноён Ниу эхнэрийн хамт HU7302 дотоодын нислэгээр Жэнжоу хотоос Хятадын өмнөд хэсэгт орших Хайкоу руу явж байжээ. Өмнө нь анагаах ухааны профессор байсан ноён Ниу тархинд нь цyc xapваж, хагас саажuлттай, тэргэнцэртэй болсон байв.

People’s Daily сонины сурвалжлагчийн мэдээлснээр хосууд нэгдүгээр зэрэглэлийн нислэгт суугаагүй бөгөөд багийнхан тэдэнд тусгай эмчилгээ үзүүлэх үүрэг хүлээгээгүй байна. Гэсэн хэдий ч Фэн Сюэсон хэмээх сайхан сэтгэлтэй онгоцны үйлчлэгч Ниу гуайг урд талын суудалд шилжүүлэн суулгаж, илүү зай талбай томтой хэсэгт суулгасан байна. Түүнчлэн, тэнд ариун цэврийн өрөөнд орох нь түүний биеийн байдалд илүү тохиромжтой болжээ. Харамсалтай нь түүний эхнэрт нэгдүгээр зэрэглэлийн суудал өгөөгүй тул тэд тусдаа суухаас өөр аргагүй болжээ.

Оройн хоолны үеэр онгоцны үйлчлэгч эмэгтэй ноён Ниуг гартаа халбагаа барих гэж яаж тэмцэж байгааг анзаарчээ. Тиймээс тэр түүнд туслахыг санал болгов. Ниу түүний энэрэнгүй сэтгэлд талархан  нулuмс унагаж эхэлжээ.

‘Би түүнийг хооллохыг хүсч байгаагаа хэлэхэд түүний сэтгэлд хүрч, у й л ж эхлэсэн’ гэж үйлчлэгч Фэн хэлэв.

Ниу түүний биеийн байдлаас болж будаа зажлахад хүндрэлтэй байсан тул сайхан сэтгэлт үйлчлэгч оронд нь хайрцагтай гоймон авчиржээ. Тэр хэд хэдэн удаа хахаж цацсан боловч хатагтайүйлчлэгч Фан тэвчээртэйгээр түүнд анхаарал тавьж байв.

Ниу гуай бүр ч их у й л а в. Үйлчлэгч Фэн салфетка аваад түүний нулuмсыг арчиж өгчээ.

Сэтгэл хөдөлгөсөн үйл явдлыг харсан зорчигчдын нэг нь зураг аваад твиттертэй төстэй нийгмийн сүлжээ болох Weibo-д байршуулжээ. Энэ нь тэр дороо тархаж, сая сая хүмүүс интернетэд хуваалцжээ.

Хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай эрийн зургийг авах гэж оролдсон боловч үйлчлэгч авахгүй байхыг хүсжээ. “Тэр намайг хооллоход тусалж, нулимсыг минь арчиж байхад би у й л а х г ү й байж чадахгүй байв. Охины нэрийг би мэдэхгүй, түүнд дахин талархал илэрхийлье” гэж хөгшин эр Ниу орон нутгийн сэтгүүлчдэд ярьжээ.

11 жил ажилласан Фэн бүсгүй ‘Өвөө бүх насаараа шаргуу ажиллаж, нийгэмд хувь нэмрээ оруулсан, бид түүнд найрсаг хандах ёстой’ гэж хэлжээ. Хатагтай Фэн шиг илүү энэрэнгүй хүмүүс дэлхийд хэрэгтэй нь мэдээж, тийм үү?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button