Болсон Явдал

“Миний хүсэл бол гар утас болох”, бяцхан хүүгийн ээж аавдаа бичсэн захидал

Хэрэв хэн нэгэн танаас эцэг эхтэйгээ өнгөрөөсөн бага насны сайхан дурсамжаа төсөөлөхийг хүсвэл та юу бодох вэ?

Аав тань танд спортоор хичээллэхийг зааж өгсөн үү? Ээж тань тантай хамт гэрийн даалгавар хийж, дараа нь шагнал болгон чихэр өгдөг байсан уу? Гэр бүлийн зугаалга эсвэл зүгээр л буйдан дээр хамтдаа зурагт үзэж өнгөрөөсөн залxyy өдөр үү? Та гэр бүлийнхэнтэйгээ олон сайхан мөчүүдийг өнгөрөөж, хайр дүүрэн, аз жаргалтай, сэтгэл хангалуун байснаа санаж байна уу? Одоо тэгвэл орчин үеийн, технологийн дэвшилтэт өнөөгийн цаг руугаа буцъя. Хэрэв хүүхдүүд маань бидэнтэй холбоотой сайхан дурсамжийг дурсахыг хүсвэл тэд юу бодож олох байсан бэ? Утасны тоглоом уу?

Хүүхдийн нүдэнд  ‘гэр бүлийн цаг’ өнөө үед ямар харагдаж байна вэ? Оройн хоолны дараа нэгэн багш сурагчдынхаа гэрийн даалгаврыг шалгаж эхлэв. Нөхөр нь утсан дээрээ дуртай тоглоомоо тоглох аж. Сүүлийн гэрийн даалгаврыг шалгахад эхнэрийн нvднээс нулuмс ypcаж байв. Нөхөр нь түүнийг yuлж байгааг анзаарч ‘Хонгор минь, чи яагаад yuлаад байгаа юм бэ? Юу болов?’ ‘Өчигдөр би 1-р ангийн сурагчдад энэ сэдвээр зохион бичлэг бичих гэрийн даалгавар өгсөн юм.’

‘За, гэхдээ чи яагаад уyuлж байгаа юм бэ?’ Нөхөр утаснаасаа нүдээ салгалгүй асуулаа. ‘Сүүлчийн хүүхдийнхийг уншаад yuлсан юм.’ Нөхөр нь сонирхож ‘Зохион бичлэгт юу бичсэн нь чамайг ингэж yuлуулаа вэ?’ гэж асуув. ‘Сонсооч …’Эхнэр нулимс дуслуулан бичвэрийг уншиж эхлэв.

‘Миний хүсэл бол ухаалаг гар утас болох. Эцэг эх маань ухаалаг гар утсанд маш их дуртай. Тэд ухаалаг гар утсанд маш их анхаарал тавьдаг тул заримдаа миний талаар санаа тавихаа мартдаг. Аав ажлаасаа ядарч ирээд гэртээ ухаалаг утсаа авах цаг гаргадаг ч надад гаргадаггүй. Эцэг эх маань ямар нэгэн чухал ажил хийж байсан ч ухаалаг утас дуугарах үед тэд ганцхан хормын дотор утсаа авах болно, гэхдээ намайг уйлж байхад тэгэхгүй. Тэд надтай биш ухаалаг утсан дээрээ тоглоом тоглодог. Тэд утсаараа хэн нэгэнтэй ярьж байхад би тэдэнд чухал зүйлийг хэлж байсан ч намайг хэзээ ч сонсдоггүй. Тиймээс миний хүсэл бол ухаалаг гар утас болох юм.’

Тэмдэглэлийг сонссоны дараа нөхөр сэтгэл нь хөдөлж, эхнэрээсээ ‘Үүнийг хэн бичсэн юм бэ?’ гэж асуужээ. Тэр түүн рүү хараад хэлэв. ‘Бидний хүү.’ Гэр бүл, харилцааныхаа оронд материаллаг зүйлийг илүүд үзэхгүй байцгаая. Ухаалаг гар утас нь бидний амьдралыг хөнгөвчлөхийн тулд байдаг. Утасныхаа дэлгэцэн дээр бидний тогтмол байлгах интернэт, тоглоом байхгүй байсан эрт дээр үеэс гэр бүлийн цаг хэрхэн болох ёстойгоо эргэж харахад хараахан оройтоогүй байна.

Утсаа түр тавь. Хүүхдүүдтэйгээ, хань ижилтэйгээ, найз нөхөдтэйгээ ярилц. Хайртай хүмүүстэйгээ ярьж, тэдэнд хайртай гэдгээ мэдрүүлээрэй. Мөн та тэднээс хайрыг хүлээн авах боломжтой. Таны утас танд хайрыг өгч чадах уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button