Болсон Явдал

Шоргоолж хооллоход учир бий. Буруу хооллосон хүмүүс бүтэн тосгоны хүн ам vrvй хийх чинээний үе дамнасан нvrэл xypaaдаг

Шоргоолж хооллох нь хэмжээлшгүй их буян хураадаг үйл юм. Шоргоолжинд хэзээ ч элсэн чихэр мах өгдөггүй гэдгийг мэдэх үү. Та нар тэр аяараа xaтаад тacpaaд vxc эн том шоргоолжны үүртэй таарч байсан байх яагаад тэгээд бүгд vx чихдэг вэ?

Халуунд элсэн чихэр хайлаад шоргоолжны биед наалдаад xaтдаг удалгүй элсэн чихэр наалдсан шоргоолжнууд чихэрний амтанд бие биенийгээ хэм лээд и д ч дгиймшдээ тэгж бүүр үүрээр нь a л ж буруу үйл хийхээ болиорой мэдэхгүй нэгэндээ хэлээрэй хүмүүсээ.

Тэгэхээр юу өгдөг вэ гэвэл арвайн гурил шар тостой багсараад тэрийг бэлдэхэд гар ариун, бодол ариун бэлдээд өгөхдөө хүртэл гар цэвэрхэн буян болж улам их үржээрэй гэж сайхан зүйл бодож хооллодог.

ТҮҮХ: Нэгэн хийдэд нэгэн лам шинээр шавилан суужээ. Тэрээр анх ирсэн өдрөөсөө эхлэн ихэд хичээнгүй, багшийнхаа зааж сургасан болгоныг их хурдан сайн сурдаг гайхалтай сайн шавь байжээ. Нэгэн өдөр багш нь энэхүү шавь маань ирээдүйд их юм дуулгах сайн шавь байна гэж бодоод сонирхон ирээдүйн зурлагыг нь зуран үзтэл яг 7 хоногийн дараа vx эхээр зурлагад буужээ.

Тэгээд багш нь ихэд гайхан нөгөө багшид нь дуулган хэлэхэд тэрхүү багш нь зурхайг нь өөрөө зурж үзтэл бас л адилхан 7 хоногийн дараа vx эхээр буусан байна. Тийнхүү 2 багшийн зурлага нь яг адилхан гарч үүнээс гэтлэх арга чарга юу байна үзсэний эцэст бүхэл бүтэн тосгоны хүн амын хэмжээтэй хүмүүсийг цадтал хоол, хүнс өгвөл тэрхүү буяны шимээр а м ь х э лт э р ч болох юм гэж үзжээ.

Гэвч тийм их хоол хүнс хаанаас олох билээ юу ч гэсэн vx эхээс нь өмнө эцэг эхтэй нь уулзуулж ирүүлэхээр шийдээд 2 багш нь шавьдаа замдаа идэх жаал хүнс баглаж өгөн аав ээжид нь бас зориулж юм бэлдэж өгөн мордуулж нэгэн зүйлийг сайтар захин хэлэв:

“Чи гэрийнхэндээ эдгээр зүйлсийг өгчхөөд яг 6 хоногийн дараа ирээрэй, нэг ч өдөр хоцорч болохгүй шүү” гэж сануулан сануулан захин захисаар явуулжээ. Нөгөөх шавь нь яг 6 хоногийн дараа иргэн иржээ. 2 багш нь 7 дахь өдөр буюу маргааш нь шавиа нэгэн өрөөний голд суулган дээрээс унах юу байна ойр орчим бас юу байна тэр бүх байгаа зүйлсийг холдуулан хоосон өрөө болгож vx эх шалтгаан юу байна тэр бүгдийг бүрэлдэх нөхцөл, шалтгаануудыг нь хааж өдөржин ажин суутал юу ч болсонгүй маргааш болжээ.

2 багш нь гайхан шавиасаа асууж чи өнгөрсөн 6 хоногт юу хийсэнгээ нэг бүрчлэн ярь гэв.

Шавь нь багшдаа би гэртээ очоогүй. 6 хоног авч явсан хүнсээрээ ууланд хонон шоргоолж хооллоод ирсэн гэж хэлжээ.

Ийнхүү шоргоолж хооллох нь бүхэл бүтэн тосгон хүн амыг хооллосонтой ижил их буян хураадаг болой. Буруу хооллосон хүмүүс бүтэн тосгон хүн ам vrvй хийж байна л гэж бод буян биш үе дамнасан нvrэл болох байх.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button